Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хорих ялыг торгох ял болгон өөрчиллөө

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 19:36 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал дууслаа.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан 4.6 жил, Б.Болорт оногдуулсан 3.6 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн байна.

Анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбат, Б.Болор нарт 3.6-4 жилийн хорих ял оноогоод байсан юм. Сангийн сайд асан Б.Болор нь 33.4 км төмөр замын санхүүжилтыг шийдвэрлэхдээ уг бүтээн байгуулалтын ажлын анхан шатны баримт буюу ebarimt-ыг шалгаагүй үндэслэлээр буруутгагдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Сангийн яамны ажилтнуудын гэрчийн мэдүүлэг, мөрдөн байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Б.Болор нь уг төмөр замын санхүүжилтээс хувьдаа мөнгө завшсан үйлдэл байхгүй гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэбат, Б.Болор нарт оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж, хорих ангиас суллах шийдвэр гаргасан байна. Харин өмгөөлөгчдийн зүгээс тэднийг цагаатгах ёстой гэж үзэж буй юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.