Сүүн ааруул хийх арга

Twitter Print
2021 оны 01-р сар 29-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

1. Сүүгээ гашилгана

Зөв гашилсан сүү элгэн тараг шиг боловч бага зэрэг цэлцгэнэж харагддаг. Гэхдээ амт болоод бүтцээрээ тарагнаас өөр. Сүүний тослог буюу цөцгий нь савтай сүүний дээр сүүний хэмжээнээс хамааран 2-4 хуруу зузаан тогтох ба шар өнгөөрөө сүүнээсээ ялгардаг. Сүүний тослогийг ялгаж авах эсэх нь таны дур. Цөцгий авахгүйгээр дараагийн үйлдлээ хийсэн ч болно. 

2. Гашилсан сүүгээ ээдүүлнэ

Энэ хэсэг ээзгий хийхтэй нэлээд төстэй боловч шар сүүг гал дээр ширгээхгүй. Гашилсан сүүгээ час халуун болтол халаахад аяндаа өөрөө (ямар нэгэн ээдүүлэх зүйл хэрэггүй) ээддэг ба шар сүүг 80-85 хувьтай шахаж авна. 

3. Хуурай тогоонд ээдмээ нухна

Халуун гал дээр тосгүй, усгүй, юу ч үгүй хуурай тогоонд бэлдсэн ээдмээ нэг чиглэлд эргүүлэн цөцгий амтагдтал хутгана. Эхэндээ ээдэм нь эмхрэхгүй, тал бүрд цацагдчих гээд хутгахад хэцүү байдаг. Бага сүүгээр хийж байгаа бол харьцангуй амархан. Ээдэм эмхэрсэн үед тогооны ирмэгээс төв рүү хуйлардаг. Хэчнээн тослогийг нь авсан бага зэргийн тослог ээдэмд үлддэг ба тэр нь ээдмийг хуйлрах нөхцөлийг бүрдүүлдэг. 

4. Бага зэрэг элсэн чихэр нэмнэ

Тохиромжтой гал дээр цөцгий амтагдтал хутгасан ээдэм яг л “нүнжигтэй” цайвар шаргал өнгөтэй гурилан тостой төстэй харагддаг. Мэдээж амт нь шал өөр. Цөцгий амтагддаг. Бага зэрэг элсэн чихэр (1 л сүүнд 20 гр элсэн чихэр) хийхэд цөцгий амтагдсан ээдэм маань урсаж, хайлан шингэрчихнэ. Гэхдээ та хутгасаар л байх хэрэгтэй. 20 мин хутгасны дараа бага зэрэг аргана. Одоо хутгахаа болиод амсаад үзээрэй. Аманд ормогцоо хайлах шоколад шиг сүүн ааруул бэлэн боллоо.

ааруул зурган илэрцүүд

Анхаарах зүйлс: 

Хутгах хэрэгсэл нь аль болох модоор хийгдсэн байвал зохистой. Жишээ нь, модон ганжин, зориулалтын хутгуур... Эргүүлэх бүрд тогоотой үрэгдэх учир тогоог гэмтээхгүйн тулд модон эдлэлээр хутгах нь зөв сонголт юм. 

Хуурай тогоонд хутгадаг учир бага зэрэг хусам тогтдог. Хэрэв галаа зөв тохируулж чадвал хусам ээдэм рүү орохгүй
Ээдэм эмхэртэл галаа бага багаар нэмээрэй. 
Нэгэнт ээдэм эмхэрсэн хойно жигд галаар тасралтгүй хутгана шүү. 

ааруул зурган илэрцүүд

Танд амжилт хүсье. 



 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.24.138) 2022-04-20 01:29
      • 0
      • 0

      Delgvvrt zarj bga svv bolh bolvuu

      Хариулах

    • Зочин 86

      (202.126.89.162) 2021-07-07 07:10
      • 0
      • 0

      Өчигдөрхөн хийх аргыг хүнээс сонссон. Яг л ингэж хэлж байна лээ. Туршиж үзнээ. Баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.42) 2020-02-16 18:02
      • 0
      • 0

      Hiij turshij uzlee yu ni buruu bolchiv oo . Huurai arguu butarsan yum bolchloo

      Хариулах

    • эрдэнэ мандал

      (64.119.19.209) 2020-01-19 12:35
      • 0
      • 0

      3л сүүгээр хийж үзлээ яг энд бичсэн журмаар гэвч яг сүүн ааруул шиг болохгүй байна амт нь нэг өөр бочихлоо яг хайлсан хаймаг шиг болсон гэвч аманд ороод хайлахгүй яг резин шиг

      Хариулах

    • Говийн өвгөн.

      (202.21.108.163) 2020-01-18 13:35
      • 0
      • 1

      Тос даасан жинэхэнэ говийн бор ааруулаар хийж болох уу? Энэ зүйлийг? Говийн бор ааруулын амт үүнд байна уу? Амт чанар нь хэр нүнжигтэй эдэв дээ энэ? Манай говьд бол энэ зүйл чинь ааруул гэхээсээ шим шүүсгүй, нүнжиггүй ясан цагаан эд харагдаад байна шүү дээ.Говийн бид ч өөр шүү.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.124) 2020-01-17 22:21
      • 0
      • 0

      Гоё харагдаж байна

      Хариулах

    • Зочин

      (66.181.160.16) 2020-01-16 20:58
      • 0
      • 0

      ТААЛАГ

      Хариулах

    • Тамир

      (121.55.92.58) 2020-01-15 23:53
      • 0
      • 0

      Баргийн хүний барах зүйл бишээ 10л сүүнээс 1 кг ааруул гарна нарийн технологитой

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.88) 2020-01-15 22:40
      • 0
      • 0

      Гашилаагүй сүүгээр хийж болох уу

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.88) 2020-01-15 22:39
      • 0
      • 0

      Ойлгомжгүй байна бичлэг байна уу,аруулын хэвийг ханаас авах вэ

      Хариулах

    • Battuya.

      (202.55.188.81) 2020-01-15 09:09
      • 0
      • 3

      Zow gashilgana gedeg ni l sonin buruu gashilgawal bolohgvi ymu te?

      Хариулах

    • Желбеубай

      (90.143.203.243) 2020-01-15 01:43
      • 0
      • 4

      Таны бичсэнийг ойлгосонгүй.Видео бичлэг хийгээд үзүүлвэл уг нь баярламаар байна.

      Хариулах

    • Zochin

      (103.229.121.63) 2020-01-14 16:10
      • 0
      • 0

      Guril holidog gesen biz de

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.96) 2021-01-29 14:17
      • 0
      • 0

      Хуцаад бай гичий минь

      Хариулах

    • Зочин

      (64.119.20.122) 2021-03-22 20:58
      • 0
      • 0

      Zail

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.94) 2020-01-14 13:22
      • 0
      • 1

      Сүүгээ зөв буруу гашилсныг яаж мэдэх вэ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.75) 2020-01-15 12:05
      • 0
      • 0

      Сүүг тараг хийж ээдүүллэг шүү дээ тэгэхгүй хөргөгчинд хийхгүй тасалгааны халуун 1 хоноход өөрөө гашилдаг

      Хариулах

    • Сорри

      (43.242.243.148) 2020-01-14 11:17
      • 0
      • 0

      Ойлгохгүй юм бна.ойлглсон бол туршиж үзэх блаа.

      Хариулах

    • Зочин

      (66.181.184.108) 2020-01-14 01:39
      • 0
      • 0

      Архангайн сүүн ааруул мөн ч гоё шүү.ө

      Хариулах

    • харваач

      (103.57.95.237) 2020-01-13 21:41
      • 0
      • 0

      Гашилсан сүүнээс ааруул биш бяслаг гарах бус уу

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.245) 2020-01-15 17:29
      • 0
      • 0

      aaruul gardiimaa

      Хариулах

    • tuya

      (66.181.160.36) 2020-01-13 19:25
      • 0
      • 0

      ih l ajil ordog tiim amar bish bhaa

      Хариулах

    • Цэнгэл

      (202.9.47.4) 2020-01-13 19:20
      • 0
      • 0

      Гоё арга зааж ѳгсѳнд баярлалаа. Ойролцоогоор 5литр сүүгээр хэр их ааруул болдог вэ?

      Хариулах

    • дөшбат

      (66.181.161.29) 2020-01-26 14:09
      • 0
      • 0

      10 л сүүнээс 1кг ааруул гарна гэж байх юм дээд талд

      Хариулах

    • Dulamjaw

      (66.181.161.120) 2020-01-23 22:03
      • 0
      • 0

      Yaj xideg ym be

      Хариулах

    • Цэнгэл

      (202.9.47.4) 2020-01-13 19:19
      • 0
      • 0

      Гоё арга зааж ѳгсѳнд баярлалаа. Ойролцоогоор 5литр сүүгээр хэр их ааруул болдог вэ?

      Хариулах

    • zochin

      (66.181.161.117) 2020-01-13 14:58
      • 0
      • 0

      unheer gaihaltai neg turshiz uzeedee tegeet unhheer amttai boloh uu suun aruul boloh uu

      Хариулах

    • Зочин

      (192.82.67.205) 2020-01-13 14:53
      • 0
      • 3

      Saihan medeelel bna turshij uznee

      Хариулах

    • Цэрэннадмид

      (202.21.99.238) 2020-01-13 13:19
      • 0
      • 1

      Час халуун болтол нь халаагаад шүүнэ гэнэ үү, энэ бас өрөөсгөл мэдээ байна, дурын нэг хүн дээрх тайлбарыг уншаад сүүн ааруулыг ч хийж барахгүй боловуу гэж бодож байна, харин мянга сонсохоор нэг үзээрэй, тэгвэл та дөхүүлэх болно шүү

      Хариулах

    • Зочин

      (66.181.182.250) 2020-01-13 15:00
      • 0
      • 0

      Цэрэннадмид ёстой л үнэндээ . Мянга сонсохоор нэг үз гэж.

      Хариулах

    • ГАНГАА

      (202.55.188.90) 2020-01-13 22:04
      • 0
      • 1

      10 ЛИТЕР СҮҮНЭЭС 1 кг ааруул гардаг ерөн бол намарын сүүгээр хийдэг л дээ намарын сүү гашиллахгүй ээддэг эсэглэн амт ордоггүй

      Хариулах

    • Сарантуяа

      (182.160.35.6) 2020-01-14 01:15
      • 0
      • 0

      Зев гашилгах гэдэг нь тараг хийж ээдvvлэлгvй ил тавьж гашилгахыг хэлж байнуу

      Хариулах

    • дөшбат

      (66.181.161.29) 2020-01-26 14:10
      • 0
      • 0

      тийм

      Хариулах