Дэлхийд цор ганц Японы үерийн ус зайлуулах гайхалтай систем

Twitter Print
2020 оны 08-р сар 22-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Японы Токио хотод 1994-2006 оны хооронд $2.0 тэрбум ам долларын өртөгөөр байгуулсан үерийн усыг зайлуулах гайхалтай систем нь дэлхийд өөр хаана ч байхгүй өвөрмөц систем юм. Уг ус зайлуулах системийн бүрдэл нь:

- Газар дор 22 метрийн гүнд барьж байгуулсан 6.3 км урт үргэлжлэх хонгилын систем;

- Их үерлэсэн үед илүүдэл усыг агуулах асар том багтаамж бүхий 5 том худаг;

- Худаг бүрийн дэргэд ажиллах өндөр хүчин чадлын (13.000 морины хүчтэй тэнцэх чадалтай) усан шахуургаас бүрдэнэ.

Эдгээр үерийн усны худаг нь 25 метрийн өндөртэй, олон тооны бетон багануудтай тул газар дор байгуулсан “христийн шашны сүм хийд“-тэй адил төстэй харагддаг. Ийм өндөр өртөг, технологийн өндөр түвшин шаардсан үерийн системийг өөр аль нэг улсад дахин байгуулах бараг боломжгүй байх.

Зөвхөн усанд тэсвэртэй, бат бэх бетон байгууламжийг хэрхэн зутгах, түүний эвдрэл гэмтэлгүйгээгээр ашиглах вэ гэдэг нь маш өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн юм. Уг үерийн ус зайлуулах системийг Токио хотын “Metropolitan Area outer Underground Discharge Channel” гэсэн байгууллага хариуцан ажилладаг юм байна. Ер нь хичнээн их усархаг бороотой байсан ч Токио болон Японы бусад хотуудад ч автозам болон явган хүний зам дээр ус тунарч, үерлэж байхыг хараагүй, сонсоогүй юм байна.

Манай улсын хувьд Хонконг болон Жакарта зэрэг хотуудад байгуулсан үерийн ус зайлуулах суваг, шуудууны тогтолцоо нь илүү тохиромжтой, үлгэр жишээ авч болохуйц байж болох юм. УБ хотын хувьд 1-2 жилийн дотор, бага өртөг зардлаар барина гэлгүйгээр дээрх улс орнуудын жишээгээр маш сайн төлөвлөж, боловсруулсан зураг төслийг үндэслэн, нилээд хэдэн жилийн туршид үргэлжлүүлэн яаралгүй хийх, усны далан сувгийн барилгын мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, чанартай барьж гүйцэтгэсэн үерийн ус зайлуулах систем л хэрэгтэй болов уу!

Н.Энхбаяр 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.131) 2014-05-19 09:16
      • 0
      • 0

      ёо о о о о о нийтлэл битгий ингэж алаач. Stephenson байх ёстой биз дээ юун Livingston, тэгээд бас наад BRACLET чинь юу вэээээээээ? битгий ажилаа ингэж зусардаж хийгээч.

      Хариулах