Балжингарамын цай

Twitter Print
2022 оны 03-р сар 07-нд 15:46 цагт
Мэдээний зураг,

Бидний бие махбодид өдөр бүр эд эс шинээр үүсч нөхөн төлжиж байдаг. Тэгвэл энэ эд эсүүдийг үүсгэх үндсэн түүхий эдүүдийг хоолноос авдаг. Бид өдөр бүр хоол идэж байж л эрүүл саруул оршин тогтнож байдаг.

Энэ хоол хүнсний хэрэглээн дотор зөвхөн мах, сүү, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гээд таван бүлэг хүнсийг ярихын чацуугаар бид нар нэг зүйлийг анхаарах ёстой. Энэ бол эрүүл мэндэд ач холбогдолтой цайнууд байна.

Цай бол илчлэг, уураг, өөх тос, нүүрс ус, витаминуудын хэмжээ багатай хэрнээ хамгийн гол нь бид нар цайнуудаас юу авдаг вэ гэвэл антиоксидантуудыг, мөн хавдарын эсрэг биологийн идэвхит бодисуудыг ихээр авч чадна.

Өнөөдөр Балжингарамын цайг та бүхэндээ танилцуулж байна. Балжингарам гэдэг бол бид нарын мэддэгээр рамошка гээд цэцэг байдаг. Англиар chamomile гэсэн нэртэй.

Балжингарамын цай нь яг цэцгээрээ байдаг. Өдөрт нэг хүн 15 ширхэг цэцгийг 1.5 литр усанд хандлаад цай болгоод уувал оновчтой. Энэ цай юунд сайн бэ гэвэл НОЙРГҮЙДЭЛД.

Бүүр айхтар нойргүйдэл нь хүндэрчихсэн тийм үед тусладаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ нойр муудаад сэрвэлзээд, стрессдээд унтаж чадахгүй байвал маргааш нь өдөржингөө Балжингарамын цайг хандалж уувал сайхан бөх унтаж чадна. Та бүхэн хэрэглээд үзээрэй.

Энэ Балжингарамын цайг харахад нэг нь их цайвар өнгөтэй, нөгөөх нь шар ногоондуу өнгө давамгайлсан байгаа. Энэ 2 ялгаатай гэж би уламжлалтын эмч нарын тайлбарыг сонсож байлаа.

Тэгэхээр тэр 2 өнгөний ялгаанаас хамаараад цайвардуу өнгийн цай нь илүү тайвшруулах үйлчилгээтэй байхад шар ногоондуу өнгөтэй нь цөс хөөхөд арай илүү үйлчилгээтэй байх талтай.

Энэ цайг байнга хэрэглэх үе нь 7, 8 сар буюу зуны сүүл, мөн намрын сарууд. Энэ үед бид элгээ гамнах ёстой цаг байгаа. Үүнд Балжингарамын цай их тустай шүү.

Ургамлын эмчилгээ гэдэг бол өөрөө их гайхалтай. Тэр дотроо цайнуудын төрлийг хэрэглэх нь маш чухал юм.

Бид урьдчилан сэргийлэх үүднээс стресс тайлах зорилгоор балжингарамын цайг ууж тайвширч болно. Мөн эрүүл хүний хувьд жилдээ тодорхой цагт хэрэглэж байх хэрэгтэй. Ер нь Монголчууд олон төрлийн цайг солиод хэрэглэж байх хэрэгтэй байна.

Хоолзүйч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.