Өдөр болгон хоёр удаа давстай усанд суу, мэс засал хэрэггүй болно

Twitter Print
2020 оны 02-р сар 21-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Шамбарам өвчний эмчилгээний тухай

Уг өвчин ёстой тааламжгүй үед гэнэтийн хүсээгүй зочин шиг л ирдэг. Шамбарам – хошного орчмын (гадна, дотно) венийн судсанд хэт их өгөх ачааллаас үүдэлтэй өвчин. Хэрвээ дотор талд даралт ирж байгаа бол дотоод шамбарам гэнэ, гадна талд даралт ирсэн бол гадаад шамбарам гэнэ.

Уг өвчнөөр шаналж байгаа өвчтөн тайван сууж чаддаггүй. Өнөөгийн хүмүүсийн амьдралын хэв маяг суугаа байгаа нь ч шамбарам өвчин тархацтай болж байгаагийн нэг том шалтгаан.

Статистик тооноос харахад 50 болон түүнээс дээш насныхны дунд 50 орчим хувь нь уг өвчнөөр өвдөж үзсэн байна. “Хааны өвчин” тусахад маш олон хүчин зүйл нөлөөлнө: жирэмслэлт, жорлонд удаан хугацаагаар суух, өтгөн хатах, өөхлөлт.

Шамбарамын шинж тэмдгийг арилгах, тэр ч бүү хэл нэг мөр эмчлэх энгийн шалгарсан аргууд байгааг танд дуулгахад таатай байна. Хүчтэй өвдөж байгаа бол суугаа ваннд ороорой. Өвчин намдааж, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

Бүлээн усандаа глицеринтэй англи давс хийнэ. Энэ төрлийн уусмал өвчнийг богино хугацаанд эмчлэхэд тусална.

Мөн давс болон цэвэр глицеринийг усанд хийж уусгаад марлинд шингээнэ. Уусмалтай марлиа таагүй өвчин мэдрэгдэж байгаа газраа 15 минут тавина. Эмчилгээг өдөрт 3-4 удаа хийнэ.

Нэг хэсэгтээ биеэ барьсан хувцас өмсөхөөс татгалзаарай. Өөрийн хэмжээнд таарсан хувцас өмсөхийг зөвлөж байна. Хөвөн даавуун материалтай дотуур хувцас өмс, бэлэг эрхтэн орчмын эмзэг арьсыг цочроохгүй, үрэвслийг архагшуулахгүй байхад тусална. Хувцас нь чөлөөтэй бас эвтэйхэн байх ёстойг анхаарна уу.

Эмчилгээг хийхээсээ өмнө эмчтэй зөвлөх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.