Сайн анд /Сургамжит үлгэр/

Twitter Print
2020 оны 12-р сар 10-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Хоёр найз элсэн цөлийг гатлан алхаж байв гэнэ. Аялал дундаа явж байтал найзууд хоорондоо муудалцан нэг нь нөгөөхөө хацар дээр нь алгадаж орхижээ.

Хацраа алгадуулсан хүү ихэд өвдсөн боловч юу ч хэлэлгүйгээр зүгээр л элсэн дээр “Хамгийн сайн нөхөр маань өнөөдөр намайг алгадчихлаа” гэж бичээд өнгөрөв гэнэ. Тэд цааш үргэлжлүүлэн алхаж байгаад баянбүрдтэй таарч тэндээ түр сэрүүцэн, усанд орцгоохоор болжээ. Тэгтэл хацраа алгадуулсан хүү тэр орчмын намгархаг шаварт зоогдон доошоо сорогдож эхлэхийг үзээд нөгөө найз нь сандран хүрч ирээд найзыгаа татаж гаргав гэнэ.

Намгаас татуулсан хүү гарч ирснийхээ дараа чулуун дээр “Хамгийн сайн нөхөр маань өнөөдөр намайг аварлаа” хэмээн бичиж орхив. Найзыгаа алгадсан бас аварсан хүү ихэд гайхшран нөгөө нөхрөөсөө “Чамайг өвтгөсний дараа чи миний тухай элсэн дээр бичсэн. Тэгтэл сая чулуун дээр бичлээ. Энэ юуны учир билээ?” гэж асуухад нөгөө найз нь инээмсэглэн “Хэн нэгэн биднийг өвтгөсөн бол элсэн дээр бичвэл өршөөлийн салхи түүнийг дорхноо хийсгээд арилгачихна. Харин хэн хэгэн бидэнд сайн зүйл хийсэн бол чулуун дээр сийлчихвэл ямар ч салхинд арилахгүй шүү дээ” хэмээн хариулав.

Сургамж: Өөрт байгаа эд зүйлсийг эрхэмлэхийн оронд өөртөө байгаа хүмүүсээ хайрлаарай. Муу бүгдийг уучилж, сайн бүхнийг санаж явцгаая.

Эх сурвалж: Богино үлгэрүүд цуврал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.