Даамын улсын аваргын шигшээ тоглолт үргэлжилж байна

Twitter Print
2014 оны 05-р сар 19-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Даамын улсын аваргын шигшээ тоглолтууд эхэллээ. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тэмцээний шигшээд эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин шалгарч үлджээ. Баянзүрх дүүрэгт байрлах “Бадмаараг” төвд болж буй энэ удаагийн улсын аваргын тэмцээнийг “Бодьбадмаараг” компани, ССАЖЯ-тай хамтран зохион байгуулж байгаа аж. Шигшээ тоглолт есөн өдөр үргэлжлэх бөгөөд шагналын сан нь 4 сая 730 мянган төгрөг. Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь хожил бүрт мөнгөн шагнал олгохоор болжээ. Нэг хожил авахад 15.000 төгрөгийн шагнал дагалдах юм. Улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх зургаадугаар сард Тайландын Бангкок хотноо болох Азийн аваргад оролцох эрхээ авах аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.