Японы зүгээс иргэдээс нь коронавирусын шинжилгээг шулуун гэдсээр авахгүй байхыг хүсчээ

Twitter Print
2021 оны 03-р сар 02-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Японы тал БНХАУ-ын хилээр нэвтэрч буй Япон улсын иргэдээс коронавирусын шинжилгээг шулуун гэдсээр авахгүй байхыг Хятадын эрх баригчдаас хүсчээ. Шулуун гэдсээр коронавирусын шинжилгээ өгсөн Япон улсын зарим иргэд шинжилгээ өгөх үйл явц нь "сэтгэл зүйн зовуурь" үүсгэсэн хэмээн гомдол гаргасан талаар Японы албаны хүмүүс мэдээлжээ.

Бээжингийн хувьд коронавирусын цар тахлыг хяналтандаа аваад байгаа ба өнгөрсөн 1-р сараас эхлэн зарим тохиолдолд коронавирусын шинжилгээг шулуун гэдсээр авч эхэлсэн юм. Японы Засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга Кацүнобү Като энэ талаар, "БНХАУ дахь Японы элчин сайдын яаманд манай улсын иргэд хандсан. Тэд Хятадын тал коронавирусын шинжилгээг шулуун гэдсээр өгөхийг шаардсан, уг шинжилгээ нь сэтгэл зүйн хувьд маш их зовуурьтай байсан хэмээн ярьсан." гэжээ.

Түүний хэлж байгаагаар Хятад улсын хилээр нэвтэрч байгаа зарим иргэд болон тус улсад тусгаарлалтанд байгаа иргэд шулуун гэдсээр коронавирусын шинжилгээ өгч байгаа ч шулуун гэдсээр шинжилгээ авах нь дэлхийн бусад оронд хүлээн зөвшөөрөгдөөгүй аж. Японы засгийн газар шаардлагаа Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан хүргэсэн ч Хятадын эрх баригчид үүнд нь албан ёсны хариу өгөөгүй байгаа гэнэ. Хятадын зарим хотуудын удирдлагууд коронавирусын шинжилгээг шулуун гэдсээр авах нь шинж тэмдэггүй тохиолдлуудыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ч олон улсын мэргэжилтнүүд шулуун гэдсээр шинжилгээ авах нь хамар хоолойн хөндийгөөс шинжилгээ авахаас үр дүн муутай гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хятадын эрх баригчид АНУ-ын дипломатуудаас коронавирусын шинжилгээг шулуун гэдсээр өг гэж шаардсан хэмээн мэдээлсэн билээ. Уг мэдээллийг Бээжингийн зүгээс үгүйсгэсэн юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.