Гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ

Twitter Print
2021 оны 02-р сар 20-нд 17:41 цагт
Мэдээний зураг,

УОК, Засгийн газраас нийслэлийн иргэдийг шинжилгээнд хамруулж дуусаад хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулан бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж эдийн засгаа дэмжинэ гэж шийдвэрлэжээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 23-наас бид шар түвшин рүү орно. Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, ААН-үүдэд хүргэнэ. Түвшинг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлыг мэднэ. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллах нөхцлийг бүрдүүлж байна.

Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ. Энэ хугацааг хүртэл хүүхдүүдийг халдварт өртөх эрсдэлээс хамгаалах бэлтгэл ажлыг хийх юм. Гадаадаас ирж буй иргэдийн тийзэд хөнгөлөлт үзүүлж байгаа" гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.