Монголын түүхэн дэх хамгийн том гамшигт халдварт өвчин

Twitter Print
2020 оны 12-р сар 08-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн түүхэнд асар их хүний аминд хүрсэн аймшигт өвчин түүхэнд маш олон удаа гарч байжээ.

Үүнээс дурдвал:

1. Их тахал буюу Хар тахал анх 1334 онд Хятадад илэрч худалдааны зам даган Европт хүрчээ. Үүгээр өвдсөн л бол үхлээс өөр зам үлддэггүй байв. Эмнэл зүйн хувьд булчирхайн хэлбэрт багтах тус аймшигт тарваган тахал Европыг цусаар будсаны дараа 1348 онд үрэгдэгсдийн тоо оргил цэгтээ хүрсэн ба тухайн үеийн Европын хүн амын 60 хувийг газрын хөрснөөс арчсан гэж үздэг... Энэ тахал Хятад, Энэтхэгээс эхэлсэн ба тахал Ази тив, Хойд Африк, бүр Гренланд хүрч Европ тив хүн амынхаа гуравны нэгийг энэ өвчнөөр алджээ. Харин 1666 онд Лондонд гарсан их түймрийн дараа энэ тахал бүрмөсөн алга болсон түүхтэй юм байна.

2. Мөн 1860-аад оны үед Хятадад тархсан тахал 20 гаруй жил үргэлжлэхдээ 10 сая орчим хүний аминд хүрч Энэтхэгт хүртэл дэгдсэн ба анх харханд хүн хазуулж халдвар авснаас үүдэлтэй гэж үзжээ.

3. Мөн Холерийн тахал 1817 онд Зүүн-өмнөд Азид эхлэн, зөвхөн Энэтхэгт гэхэд, 40 гаруй сая хүний амийг авч одсон билээ. Удалгүй холерын халдвар Европт хүрч, анагаах ухаан хэдийгээр хурдацтай хөгжиж байсан хэдий ч Лондонд долоон мянган хүн, нийт Европт 100 мянга гаруй хүмүүс амь эрсэджээ.

4. Гэхдээ хамгийн том сүйрлийг 1918-1919 оны хооронд үзэж ердөө л 18 сарын хугацаанд 100 шахам сая хүн буюу дэлхийн хүн амын 5 хувь нь “Испани ханиад” гэсэн нэртэй ханиадаар үхэж үрэгджээ

5. Харин энэ олон аймшигт өвчнөөс Монголд хамгийн их уршиг тарьсан аймшигт өвчин бол цэцэг өвчин юм. Анх IY зуунд хар цэцэг өвчин Хятадад тархан, YI зуун гэхэд Солонгост хүрсэн байна. 737 онд энэхүү өвчний улмаас Японы нийт хүн амын 30% нь амь үрэгджээ. Энэ өвчин Азийн ард түмний түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн бөгөөд Энэтхэгт гэхэд Хар цэцэг өвчний бурхан Мариатале гэж бий болсон аж.

Ингээд 18-р зууны төгсгөл хүртэл дэлхийг сүйтгэж байсан өвчний 18-р зуунд гарсан онцгой дэгдэлт нь 60 сая хүний амь насыг авч оджээ. Энэ аймшигт өвчин Манжийн зүгээс Зүүнгарт геноцит хядлага хийх тэр үетэй бас давхцдаг ба зүүнгарын олон хүмүүс энэ цэцэг өвчнөөр үрэгдсэн ажээ Амарсанаагийн бослого анх гарсан үеэс ямар ч бэлтгэлгүй зохион байгуулалтгүй болсон олон зүйлээс тодорхой харагддаг ба үүний жишээ гэхэд л дөрвөдийн Саарал ноён, ойрадын ноён Шигширга нараас эхлэн шууд манжийн талд орсон байдаг.

Мөн Амарсанаатай болон манжтай бас өөр хоорондоо Дондогманж, Галдандорж, Нямаа Баяр Занагарвуу гэх мэт зайсан нар ч бас байлдсан нь бүүр сонин байдаг. Харин энэ үед Манжийн Тэнгэрийн Тэтгэгч хаан жанжнуудаа босогчдыг бүрмөсөн дуусгахаар 1757 оны 7-р сарын 2-нд буулгасан зарлигийнхаа дотор “энэ удаа цэрэг орох нь тусгайлан олон өөлд хулгайг хядан сөнөөлгөхийн тул буюу” гэж шууд заасан байдаг бөгөөд геноцит хийх тушаалыг тэр өгсөн байна. Гэтэл яг энэ үед Салхин цэцэг өвчний ээлжит дэлгэрэлт тохиосон гэж үздэг. Хуурай цаг уур бүхий газар байгалийн салхин цэцэг өвчний голомт байдаг бөгөөд хоорондоо болон манжуудтай дайтагч ойрад аймгуудын дунд эмгэнэлт нөхцөл үүсэв. Салхин цэцэг нь мэдэгдэхгүйгээр 12-14 хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд нэг халдвар авсан хүн дунджаар 10 хүнд агаар дуслын замаар халдаадаг. Өвдөж эхэлснээс хойш ердөө 7-11 хоногийн дотор ямар ч авралгүйгээр нас бардаг байж. 

Ер нь тэр үед салхин цэцгээр халдварласан хүмүүсийн 30 хувь нь нас бардаг байжээ. Зүүнгарын ард түмэн Манжид эзлэгдэх цагтаа 600 мянга нь баруун монголчууд байснаас ердөө 120 мянган хүн үлдсэн байна гэж үздэг. Тэгвэл үлдсэн хүмүүс яасан тухай “Богд баатар биеэр дайлсан бичиг” сурвалжид Зүүнгар хаант улсад 620000 ойрад монгол хүн байснаас цэцэг өвчинболон өлсгөлөнгөөр 240 мянган хүн үрэгдсэн, дайны талбарт геноцит хядлагаар 180 мянган алагдсан ба үлдсэн хэсэг нь олзлогдож монгол биш газар нутагт цөлөгдсөн бололтой. Гэхдээ зарим Манжийн талд байсан ойрад ноёдын хүн ам хядлагаас мултарч Алтайг даван дүрвэж ирсэнийг бас тооцох ёстой ба тэд уг тоонд орно.

Үүнээс харахад Манжийн хааны Зүүнгарт явуулсан балиад геноцит ажиллагааны уршгаар маш их хүн ид дэгдэлтийнхээ үед байсан цэцэг өвчнөөр нас барсан байжээ . Өөрөөр хэлбэл Монголын түүхэн дэхь хамгийн их халдварт өвчнөөр бөөнөөрөө амиа алдсан тохиолдол Зүүнгарын геноцитын үед бий болсон байна.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Зүүнгар нутагт 120 мянган ойрад хүн үлдсэн, мөн 1771 онд Увш ханы их нүүдлээр 66 мянган хүн буцан ирсэн атал ойрад хүн амын тоо огт өсөөгүй бүүр буурсан нь сүүлд гарсан. Гэтэл 19-р зуунд гарсан Дорнод Туркестанд гарсан уйгар дунганы бослого шинжаанд сууж байсан хуучин 120 мянган ойрад, Увш ханы 66 мянган торгууд нарыг дахин хядсан гэсэн яриа байгаа. Манжийн хомрогонд хоёр дахь их хядлаганд ойрадууд өртсөн бололтой ба үүнийг ганц олох боломж манжийн хааны архив байх, үүнийг судладаг түүхч одоо ч монголд байхгүй, судалбал их том сэдэв, ингэж үзэх бүрэн шалтгаан бий, уйгар дунганы цааан малгайт гэгдэх босогчид бүүр Ховд орчмоор ирж манайхныг түйвээсэн, тэгэхээр яг голомтонд байсан зүүнгарын ойрадууд ойгомжтой шүү, наадуул чинь хэт исламын жихад нар байсан гэдэг.

Одоо эргээд үндсэн сэдэв дээрээ орьё. Цэцэг өвчин тун аюултай байсны гэрч бол Зүүнгарын хаан Галданцэрэн, хойдын Амарсанаа нар энэ өвчнөөр нас барсан, түүнээс өмнө үед бас Лигдэн хаан ч бас цэцэг өвчнөөр нас барж байжээ. Ганцхан Монголд ч биш Хятадад энэ өвчин байсан. Тухайлбал: Манжийн хаан Эеэр засагч Шүньжи 1651 онд 13 насандаа хаан суугаад 1661 онд Эеэр засагч хаан 23 насандаа цэцэг өвчнөөр нас барсан бол түүний хүү Канси буюу Энх-Амгалан бага насандаа цэцэг өвчин тусаад эдгэж, дархлаа тогтсон тул хаан сууринд сонгож тавьсан нь 1661- 1722 оны хооронд 61 жил хаан суух эх болсон байна.

Мөн Орост Их Петр хааны ач 2-р Петр 11 настай 1727 онд хаан сууж, 1730 онд дөнгөж 14 настайдаа цэцэг өвчнөөр нас барсан байдаг. Тэгэхээр цэцэг өвчин хаа сайгүй ямар их үхэл дагуулж байсынг харж бас болно.

Харин 20-р зууны эх гэхэд Монголд нэгэн аймшигт халдварт өвчин газар авсан боловч үй олон хүний аминд хүргэлгүй дарж чадсан түүх бол 1921 оноос хойшхи түүх юм. Тэр бэлгийн замын халдварт өвчинийг дарсан түүхийг УЛААН ТАРИА-ны үе гэдэг.

Ө.Өлзийсайхан

Эх сурвалж: Түүхийн хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.