БНСУ-ын сонин Монголын коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайшаажээ

Twitter Print
2020 оны 02-р сар 24-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр БНСУ-ын өдөр тутмын Жунан Илбу сонинд Монгол Улсын тухай сайшаан бичсэнийг орчуулан хүргэж байна.

-Хятад улстай 5000 км газраар хиллэдэг боловч халдвар авсан хүний тоо 0. Монгол улсын гайхамшгийн нууц.

-Хятад улстай 5000 км газраар хиллэдэг Монгол улсын хувьд 22-ны өдрийн байдлаар корона вирусын халдвар тээгч гараагүй байна. Энэ нь асар том эдийн засгийн хохирол амсахаас үл айн дээд зэргийн хүчтэй хамгаалалт хийсэн бодлогын үр дүн юм.

-23-ны өдөр Асахи сонин болон МҮОНРТ зэрэг мэдээллийн байгууллагын бичсэнээр Монгол Улсын Засгийн газар энэ сарын эхээс Хятад иргэдийг нэвтрүүлэхийг хориглон, Хятад руу ирж очдог нислэгээ хүртэл зогсоосон байна.

-Хятад улс руу гаргадаг нүүрсний экспортоо хүртэл дараа сарын 2 хүртэл зогсоожээ. Энэ нь тээврийн жолооч нарыг халдвар авахаас сэргийлсэн бодлого юм. Монгол улс нь хамгийн том худалдааны харилцагч болох Хятад улстай хийдэг экспортын тал шахам хувийг эзлэх нүүрсэндээ түшиглэдэг эдийн засагтай боловч хамгийн том арга хэмжээгээ авсан нь энэ юм.

-Мөн өөр бусад эрсдэлтэй шийдвэрийг ч гаргав. Өнгөрсөн 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь 24-ний өдөр болох уламжлалт "Цагаан сар"-ын баяртай холбоотой арга хэмжээг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан тухайгаа танилцуулсан юм. Ард түмэндээ уламжлалт шинэ жилийн баяраар харилцан зочилж золгохгүй байхыг анхааруулсан нь энэ юм.

Uno Tsog-н зураг.

-Монгол Улсын Засгийн газар дунд сургуулийн улирлын амралтыг сунган, дэлхий даяар хомсдолд орсон маскны үйлдвэрлэлд цэрэг дайчдыг дайчлан ажиллуулж байна. Тэд мөн онцгой байдлын үед хорио цээрийн байгууламжуудаа яаралтай хийж байна гэж Асахи дамжуулав.

Орчуулсан: Цогтоогийн Өнөрзаяа, БНСУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Бат

      (92.124.205.86) 2020-02-25 08:49
      • 0
      • 0

      Ядуу улсыг бүгд ойлгоно ш дээ.

      Хариулах

    • Tyshigt

      (66.181.191.112) 2020-02-24 15:28
      • 0
      • 0

      Manai yurunhiilugch zuw shiidwer gargasan shyy dee

      Хариулах