Монголын гурван төлөөлөгч ISSF-ийн салбар хорооны гишүүн боллоо

Twitter Print
2020 оны 12-р сар 17-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Монголын буудлага спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гишүүн Дамдинсүрэнгийн Лхамсүрэн нь Олон улсын буудлага спортын холбоо (ISSF)-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр тус холбооны “Target sprint” төрлийн салбар хорооны гишүүнээр сонгогджээ.

“Target sprint” нь 2015 оноос эхлэн олон улсад хөгжиж эхэлсэн бөгөөд тамирчин нь 4 км гүйгээд, 10 метрийн зайнаас хийн гар ба урт буу болон таваг буудлагаар бууддаг шинэ төрөл юм. Түүнчлэн Олон улсын буудлага спортын холбооны Тогтвортой байдлын хорооны гишүүнээр П.Тунгалаг анх удаагаа сонгогдсон бол Эмнэлгийн салбар хорооны гишүүнээр Н.Цогтсайхан дахин сонгогдсон байна. П.Тунгалаг нь Монголын буудлага спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Н.Цогтсайхан нь допингийн эсрэг хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг билээ.

Олон улсын буудлагын холбоо буюу ISSF нь эгнээндээ 150 орныг нэгтгэсэн олимпийн төрлийн том холбоо бөгөөд тус байгууллагыг ОХУ-ын ган төмрийн бизнесийн тэрбумтан, Владимир Сергеевич Лисин тэргүүлдэг. Буудлага спортын төрлөөр Токио-2020 олимпод Монголоос дөрвөн тамирчин /О.Гүндэгмаа, Ц.Анударь, Э.Даваахүү гар буу, О.Есүгэн урт буу/ оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.Монголын тамирчид Токио-1964 наадмаас эхлэн олимпод цэц мэргээ сорьж, мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Эх сурвалж: МҮОХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.