Хүзүүндээ энгийн аргаар үзлэг хийж бамбай булчирхайн томролоо шалгах боломжтой

Twitter Print
2020 оны 04-р сар 14-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Гэртээ өөрийн хүзүүндээ үзлэг хийснээр та бамбай булчирхайн томролоо олж мэдэх боломжтой. Бамбай булчирхайнд үүссэн зангилаанаас эхлээд бамбай булчирхайн хорт хавдар хүртлэх төрөл бүрийн бамбай булчирхайн эмгэгийг илрүүлэх боломжтой. Хүзүүн дэх ямар нэгэн бөөгнөрөл томрол нь бамбай булчирхайн эмгэгээс гадна тунгалгийн булчирхайн томрол, лимфома, халдварт буглаа, гэмтэл зэрэг эмгэгүүдийн үед тохиолдож болно.

Хүзүүний үзлэг

1-р алхам: Толь ашигла

Толины өмнө зогсоод та хүзүүгээ шалгаж болно. Таны хүзүүг харахад саад болох ороолт, хүзүүний зүүлт, үнэт эдлэл гэх мэт зүйлийг тайлахаа мартуузай. Хэрэв та гар толь ашигладаг бол түүнийг хүзүүнийхээ доод хэсэгт барина уу.

2-р алхам: Хүзүүгээ сунга

Хүзүүгээ аажмаар сунгаж эрүүгээ тааз руу чиглүүлнэ.

3-р алхам: Нэг аяга ус уу

Хүзүүгээ арагш сунган, нэг аяга ус аваад залгилна.Энэ үйлдэл нь таны төвөнхийн байрлалыг урагшлуулж ингэснээр бамбайн булчирхайн хэлбэрийг илүү сайн төсөөлөх боломж олгоно. Бамбай булчирхайн нь хүзүүний урд доод хэсэгт байрлах жижиг эрвээхий хэлбэртэй эрхтэн бөгөөд эгэмний дээр төвөнхийн доор оршино.

4-р алхам: Залгилт хийхдээ томрол байгаа эсэхийг ажиглах

Залгилт хийхдээ томрол, бөөгнөрөл,төвийсөн эсвэл төвөөс гадуур ямар нэгэн зүйл байгаа эсэхийг ажиглаарай. Энэ үйл явцыг дахин давтан хийж хэд хэдэн удаа ажиглах хэрэгтэй. Бамбай булчирхайнд зангилаа үүссэн бол энэ нь ихэвчлэн дугуй хэлбэртэй байх ба үүнийг хуруугаа эргэлдүүлж тэмтэрч үзэх боломжтой эсвэл залгилт хийж бамбай булчирхайгаа хөдөлж байх үед тэмтэрч мэдэрч болно. Бамбай булчирхайн хавдар нь бамбай булчирхайн нэг талд зарим үед 2 талд байна.

5-р алхам: Томролыг мэдэр

Бамбай булчирхайн эргэн тойронд зөөлөн хүрч томролт, бөөгнөрөл, улайт гарахыг мэдрээрэй. Бамбай булчирхай болон хүзүүнийхээ бусад бүтцийг ялгахын тулд: Хуруугаа хүзүүнийхээ дундуур доош гулгуулна уу. Таны мэдрэх анхны хатуу бүтэц бол Адамын алимыг (ихэвчлэн эрэгтэйчүүдэд том байдаг.) бүрдүүлдэг бамбайн булчирхайн мөгөөрс юм.

Image may contain: text

Та хуруугаа доош үргэлжлүүлэн хөдөлгөхөд мөгөөрсөн хоолойг тойрч байрласан өөр нэгэн бөгжин мөгөөрстэй тулгарна.Үүний доод талд таны бамбай булчирхайн 2 талыг холбодог бамбай булчирхайн хүзүүвч хэсэг байх бөгөөд хүзүүвчийн 2 талд таны бамбай булчирхайн байрлана.

6-р алхам: Эмчид хандах

Хэрвээ та ямар нэгэн зангилаа, бөөгнөрөл, томролыг мэдэрсэн бол эмчид заавал хандаарай.Нэмж хэлэхэд бамбайн эмгэгийг оношлоход бамбай булчирхайн эхо, Т3 Т4, TSH бамбай булчирхайн даавруудыг цусанд үзэх зэрэг нь хамгийн үр дүнтэй найдвартай арга юм шүү. Тиймээс таньд бамбайн булчирхайн эмгэгийн ямар нэгэн шинж илэрсэн бол заавал эмчид хандаж шинжилгээ өгнө үү.

Д.Дөлгөөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.