Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг хэрэгжүүлэхээр болжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 07:15 цагт
Мэдээний зураг,

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг 5 сарын 21-ээс хэрэгжүүлэх гэж байна. Санаачлагын хүрээнд Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн баг болох Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбооноос стандартын дагуу хийгдсэн дугуйн зогсоолын санал гарч, энэхүү саналыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх юм байна.

Улаанбаатар хотын барилга байгууламжын гаднах талбайд дугуйн түр зогсоолыг байгуулах нь дугуйн хулгайн гэмт хэргээс сэргийлэх, хотын өнгө үзэмж болон иргэн, албан хаагч дугуйтай зорчих боломжыг бүрдүүлж өгч байгаа томоохон ач холбогдолтой юм. Байгууллагууд зөвлөгөө авч өөрсдөө унадаг дугуйн зогсоол хийх эсвэл МЗХ-оор дамжуулан стандартын дагуу дугуйн зогсоолыг хийж өгөх байгууллагуудтай холбогдож болох юм байна.  

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.