Минионуудын түүх буюу хөөрхийлөлтэй еврэй хүүхдүүд

Twitter Print
2020 оны 12-р сар 03-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн нэгдүгээр дайны үед шумбагч онгоцнууд өнөөгийнхтэй харьцуулахад живэх нь илүү хурдан байжээ. Асар их үнэ өртгөөр хийгдсэний эцэст живнэ, живэхдээ далайн гүнд буй амьд үлдсэн онгоцны багийн гишүүдээс аврагдах боломж байдаггүй байж. Иймд уг асуудлыг шийдэх үүднээс дэлхийн 2-р дайны үед Нацист Германы эрдэмтэд эцэг эхээ алдсан Еврей хүүхдүүдийг өргөж аван тэдэн дээр туршилт хийж эхэлжээ. Тэдний туршилтын гол агуулга нь дуулган дотор нүүрсхүчлийн хий дүүргэж тэндээс нь хүчилтөрөгч ялган гаргах явдал байв. Хэрэв туршилт бүтэлгүйтэх юм бол тухай бүрт дуулганаас салгаж амийг нь авардаг байж. Чухамдаа уг төсөл дээр ажиллаж байсан эрдэмтэд бусад шигээ хүн чанаргүй харгис хүмүүс байсангүй.

Уг туршилт нь зарим талаараа амжилтад хүрсэн бол нэг талаараа амжилтад хүрээгүй юм. Нүүрсхүчлийн давхар ислээс хүчилтөрөгч гаргах аргийг Германы эрдэмтэд тухайн цаг үед олж нээж чадсан боловч дуулганы хэмжээ дэндүү хүнд байсан учир далайн гүнээс шумбагчид гадарга хүртэл сэлж гарах боломжгүй байв. Харин өөр хөнгөн төрлийн дуулга хийх гэтэл далайн гүний даралтад тэсвэргүй тул ямар ч боломж байсангүй. Иймд мухардалд орсон Германы эрдэмтэд ямартай ч гол зүйлээ хийж чадсан тул хүүхдүүдийг бүгдийг нь суллаж өнчин хүүхдийн асрамжийн газарт илгээсэн байдаг.

1

Гэвч уг туршилтанд орсон хүүхдүүд хэзээ ч үр удмаа үлдээх чадваргүй болсон юм. Энэ нь тэдний биед тарьдаг байсан олон төрлийн химийн тариануудаас болсон бөгөөд үр тогтоох чадварыг нь бүрэн устгасан түүхтэй. Иймд уг хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх үүднээс Sergio Pablos-ын зохиолоор 2010 онд найруулагч Pierre Coffin Despicable Me болон Minions хэмээх анимейшнийг бүтээсэн байна.

Б.Мөнгөнгадас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.