Бүсийн тэргүүн багууд ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Плей-оффын бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй “Сан Антонио Сперс”-“Оклахома Сити Тандер” багуудын эхний тоглолт өнөөдөр боллоо. Техас мужийн “AT&T” ордонд болсон уг тоглолтонд зочин багаас К.Дюрант 28 оноо, Р.Уэстбрук 25 оноо, Д.Фишер 16 оноо, Р.Жексон 13 оноо авлаа. Өнгөрсөн жил “Мемфис”-т хожигдсон “Аянганууд” энэ улиралд бүсийн аварга хүртэл ялалт багуулж чадсан. Гэвч аваргуудын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадалгүй 17 онооны зөрүүтэй хожигдсон байна. Харин “Сан Антонио Сперс” өмнөх улирлын бүтэлгүйтлээ засахын тулд бүх хүчээ дайлчан тоглож байгаа нь бүсийн аваргын төлөөх эхний тоглолтоос харагдлаа.

Өнөөдөр талбайн эздээс Т.Данкан 27 оноо, Т.Паркер 14 оноо, 12 оновчтой дамжуулалт, М.Жинбоили 18 оноо, К.Леонард, Д.Грин нар 16 оноогоор багтаа тус бол “Сперс” 122:105-аар ялалт байгуулжээ. Бүсийн тэргүүн байраар гарч ирсэн “Сан Антонио”, “Индиана Пэйзерс” багууд эхний тулаанд хожил авлаа. “Майами Хит” сүүлийн гурван жил дорнод бүсийн финалд “Индиана”-г хожсон бол “Сан Антонио” Өнгөрсөн улиралд “Мемфис Гризлес”-ыг 4:0-ээр шүүрдэж байсан билээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.