
ХҮН УХААНТАЙ БАЙХ УЧИРТАЙ
Хүмүүс ном их уншдаг, дээд боловсролтой (гол төлөв хүмүүнлэгийн чиглэлийн), олон улс орноор аялж үзсэн, хэд хэдэн гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг хүнийг ухаантай гэж үздэг.
Гэтэл хүн дээрх бүх шалгуурыг хангасан ч ухаан муутай эсвэл эсрэгээрээ огт боловсролгүй мөртлөө цаанаа л нэг ухаалаг байж болох. Ухаантай байна гэдэг нь дан ганц эрдэм номтой байхыг хэлэхгүй... бусдыг ойлгох чадварыг ч бас хэлнэ. Хүний ухаан мянга мянган жижиг зүйлээс харагддаг. Жишээ нь, хүнтэй маргасан ч түүнд хүндэтгэлтэй хандах, ширээний ард биеэ зөв авч явах, бусдад огт мэдэгдэлгүйгээр (мэдэгдэхгүй байх нь их чухал) тус болох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хаа байгаа газраа тамхины иш, хараалын үг, өөдгүй санаа (тийм ээ, энэ ч бас хог) зэрэг хог тарихгүй байх г.м.
Оросын умард нутгаар үнэхээр ухаантай ард түмэн амьдардаг байсныг би мэддэг байлаа. Тэд орон гэртээ маш цэмцгэр суудаг, сайхан дуулж хуурдчихдаг, элдвийн сонин түүх, болсон явдлыг сэтгэлд хоногштол ярьчихдаг, сахилга баттай, зочломтгой, бусдын зовлон жаргалыг ойлгодог тийм хүмүүс байж билээ.
Ухаантай байх гэдэг нь бусдыг ойлгож, тэдэнд болон хорвоо дэлхийд хүлээцтэй хандахын нэр юм.
Д.С. Лихачев, “Сайн сайхан бүхний тухай”
ADME.ru
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(68.204.74.16) 2021-05-27 21:28Ystoi zov
Хариулах