Болив улсын ерөнхийлөгч Эво Моралес мэргэжлийн хөлбөмбөгийн клубтэй тоглогчийн гэрээ байгууллаа

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 18:52 цагт
Мэдээний зураг,

Боливийн мэргэжлийн хөлбөмбөгийн Спорт Бойс клубтэй ерөнхийлөгч Эво Моралес тоглогчийн гэрээ байгууллаа. Тэрээр ирэх улирлаас эхлэн тус клубт хагас хамгаалагчийн байрлалд тоглохоор болжээ.

Боливийн зүүн өмнөд хэсгийн Санта Крузт байрлах Спорт Бойс клубт тус улсын ерөнхийлөгч 54 настай Эво Моралес ирэх улирлаас эхлэн тоглохоор болжээ. Боливийн хөлбөмбөгийн 1-р дивизоны тус клубын ерөнхийлөгч Марио Кроненболд хэлэхдээ: “Эво Моралес ирэх улирлаас эхлэн хагас хамгаалагчийн байрлалд тоглох болно, тэр сэлгээнээс тоглолтонд оролцож дунджаар 20 минутыг талбай дээр өнгөрүүлэх байх, гэхдээ бид түүний шахуу ажлын хуваарийг харгалзан үзэж бүх тоглолтуудад оролцуулахгүй” гэжээ.

Улсын ерөнхийлөгч Эво Моралес тус клубт тоглосныхоо цалин болгож сарын 214 ам.доллар авах юм.

Марио Кроненболд нэмж хэлэхдээ: “Тэр хөлбөмбөгт үнэхээр дуртай, бас манай багийн үнэнч хөгжөөн дэмжигч, бас давгүй сайн тоглодог шүү, тэр Спорт Бойс клубт 10 дугаартай өмсгөл өмсөж тоглох болно, бас бид түүнд тоглолтын хуваарийг явуулна, ерөнхийлөгч өөрөө сонгож аль тоглолтонд оролцохоо шийднэ” гэсэн юм.

Ерөнхийлөгч Эво Моралес ийнхүү хөлбөмбөгчний гэрээ байгуулж лигт тоглох болсон юм. Гэхдээ тэрээр өмнө нь 2007 онд нөхөрсөг тоглолтонд оролцож, 2006 онд хаалгачийн байрлалд тоглож байхдаа хамраа хугалуулж байжээ. 

Ш.Анхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.