С.Амарсайхан: Баар, соёл урлаг, үйлчилгээний газруудыг түр хаах хугацааг сунгалаа

Twitter Print
2020 оны 03-р сар 30-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Иргэд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа фэйсбүүк хуудсаар лайв хийж, ард иргэдэд цахимаар мэдээлэл өгч, мөн тэдний сонирхсон асуултад хариулан, санал хүсэлтийг нь сонсож байхаар болсон.

Энэ дагуу өнөөдөр эхний мэдээллээ хийж, бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг түр зогсоосон, ресторан паб, цэнгээний газруудын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл болгосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсоноо танилцуулав. 

Дээрх газруудыг хэсэгчлэн, цөөн тоогоор нээхээр судалсан боловч эрсдэл өндөр байгаа тул ийнхүү хугацааг сунгахаар болсон тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг шийдвэрийг ойлгохыг хүссэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Дэлхийн хотуудад шинэ коронавирусийн тархалт буурахгүй байна. Улаанбаатар хотын хувьд цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч ажилласан. Хотын иргэд ч бидэнтэй хамтран ажиллаж байна. Гэвч тайвширч, назгайрч, хорио цээрээ тавих ёстой гэсэн санал их байгаа учраас бид эрсдэл гаргахгүй байхын тулд анхаарах ёстой цаг үе ирсэн байна. Хөл хориог сунгах асуудлаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байна" гэлээ. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.