УАЗ фургоны 40 жилийн дараах шинэ загвар

Twitter Print
2021 оны 02-р сар 20-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

"Буханка" буюу "Талх" хэмээх хочтой Оросын УАЗ-452 фургоны болзошгүй шинэ загварын зургуудыг Ульяновскийн автомашины үйлдвэр олон нийтийн сүлжээндээ байрлуулжээ. Тус дизайны төслийн удирдагчаар Андрей Давыдов ажилласан байна.

Шинэ загвар нь өргөн хэмжээ, том толь, урд талын нарийн LED оптик, урд буферын металл хамгаалалт болон их биеийн түрэмгий дизайнаараа онцлог аж. Төслийн дүрсээс хуваалцсан Ульяновскийн автомашины үйлдвэр иргэдээс судалгаанд хамрагдагсдын бараг тэн хагас нь шинэ "Буханка"-г шинэлэг, загварлаг харагдаж байна гэж үзжээ.

Анх 1965 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн тус фургоны УАЗ-452 загвар нь 50 гаруй жилийн турш бүтцийн болон гадна талын томоохон өөрчлөлтгүйгээр үйлдвэрлэгдэж ирсэн. Одоо уг автомашины үнэ 757,000 рубль буюу 28 сая гаруй төгрөгөөс эхэлдэг.

автомашин гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: autonews.ru

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.