Башар Асад Сирийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав

Twitter Print
2021 оны 05-р сар 28-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнгөрсөн лхагва гарагт болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 95.1 хувийн саналаар ялалт байгуулсан талаар Сирийн төрийн өмчит САНА мэдээллийн агентлаг мэдээлж байна.

Энэ сарын 26-нд Сирид болж өнгөрсөн Ерөнхийлөгчийг сонгуульд Башар Асадаас гадна хоёр хүн нэр дэвшсэний нэг нь Арабын ардчилсан социалист эвсэл намын гишүүн Махмуд Марей, Социалист эвсэл намын Абдалла Абдалла нар аж. Энэ удаагийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ нийт 51 хүн өгсөн ба ихэнх нь нэр дэвшигчийн шалгуурт тэнцээгүй байна.

АНУ, Франц, ХБНГУ, Итали болон Их Британийн Гадаад хэргийн сайд нар Сирийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Сирийн Ерөнхийлөгчийн сонгууль нь шударга бөгөөд чөлөөтэй явагдана гэж үзэхгүй байгаагаа хамтын мэдэгдэлдээ онцолсон билээ.

Түүнчлэн барууны орнууд Сирийн эрх баригчид сонгуулиа НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан 2254 тогтоолд заагдсан нөхцлүүдийг үл харгалзан зохион байгуулсан явдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн, сонгуулийн үр дүнг хууль бус хэмээн үзэж байгаа аж.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь Сирид иргэний дайн гарснаас хойш зохион байгуулагдсан 2 дахь сонгууль юм. Сирийн иргэний дайн 10 гаруй жил үргэлжилж байгаа ба өнөөдрийн байдлаар Сирийн засгийн газар Сирийн газар нутгийн ихэнх хэсгийг хяналтандаа аваад байна.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.