Сүүлийн 11 сард 180.000 орчим куба иргэн АНУ-д хууль бусаар нэвтэрчээ

Twitter Print
2022 оны 09-р сар 18-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн 11 сард 180.000 орчим куба иргэн Мексикийн хилээр дамжин АНУ-д хууль бусаар нэвтэрчээ. Далайгаар дамжин Америк хүрэх гэж оролдсон иргэдийн тоо 8.000-д хүрлээ хэмээн АНУ-ын Хилийн хамгаалалт, Гаалийн албанаас мэдээлэв.

АНУ-ын Эргийн харуул энэ хугацаанд Флоридагийн хоолойг хэврэг завь, салаар гаталж явсан 5.421 куба иргэнийг гүн далайд саатуулсны 3.000 нь Америкийн эрэгт хөл тавьж чаджээ. Энэ нь сүүлийн таван жилд саатуулагдсан салчдын тоог давсан үзүүлэлт. Кубын хууль бус цагаачдын урсгал өмнөх жилүүдийнхийг давж гарлаа. 1980 онд 125.000, 1994 онд 35.000 куба эх орноо орхин зугтаж рекорд тогтоож байв.

Кубын ард иргэд хэдэн арван мянгаараа арлыг орхин зугтсаар байгаа нь тус улсад амьдрал улам дордож, мөдхөн эдийн засаг бүр муудахын дохио хэмээн ажиглагчид үзэж байна. Бүтцийн хямрал нүүрлэсэн хэвээр, хямралыг даван туулахад их хугацаа хэрэгтэйг харуулж байна. Шаардлагатай эрс шинэчлэлд Засгийн газар бэлэн эсэх нь тодорхойгүй.

Газраар, усаар Америк руу тэмцэх явцдаа далайд живж амиа алдсан иргэдийн тоо магадгүй хэдэн зууд хүрчээ. АНУ-ын тал хууль бус куба цагаачдыг нутаг буцаасаар байгаа ч цагаачдын урсгал тасрахгүй байна.

2020 онд 14.000, 2021 онд 39.300 куба иргэн АНУ-д хууль бусаар хөл тавьжээ. 2022 онд энэ тоо 180.000-д хүрээд байна. Кубад хувьсгал ялснаас хойш цагаачлалын хямрал дээд цэгтээ хүрлээ. Эдийн засгийн хямрал, гэрэл, цахилгааны тасалдал, галзуурсан инфляц, наад захын хэрэгцээт бараа, эм бэлдмэлийн хомсдол, эрүүл мэндийн үйлчилгээний доголдол зэргээс болж куба иргэд дүрвэсээр байна. Кубаас зугтаж АНУ-д хөл тавих нь олон мянган куба залуусын цор ганц найдвар болжээ.

Д.Нямдорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.227) 2022-09-15 14:56
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Zochin

      (68.198.34.248) 2020-01-19 03:05
      • 0
      • 0

      Olon ulsiin valyutiin san odoo naashaa harahgui biz dee.Ard tumend taalagdah gej unendee bolchimgui alham hiisen dee Ergeed ter achaag ard tumen uurcheedyaduu zuduu baigaagaa duudaad l ehelne Zeel tegletsen yum chine saihan bolchloo gedeg ni hichneen bol

      Хариулах