
ГУСТАВ КЛИМТ 1862-1918
1907 онд бүтээгдсэн Г.Климтийн гайхамшигт бүтээл. Тухайн үеийн зураач нар дотроос эмэгтэй хүний гоо сайхныг ялимгүй эротик чиглэл оруулан тансаг дүрсэлсэн Климтийн зургууд алдаршиж байхад түүнийг сонгож эхнэрээ зурганд мөнхлөх санал ирснээр энэхүү бүтээл бүтээгдэх болсон байв.
Алтан Адель бол Адель Блох Бауэр гэгч эмэгтэй бөгөөд Венийн язгууртан банкны эзний охин байлаа. Энэ зураг гурван жил зурагдсан байдаг. Адель тун сайхан бүсгүй байсан ба уран зураачийн сэтгэлийн амраг байж энэ зурганд дэндүү гоёор мөнхөрсөн ч гэдэг. Дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээлийн 3-р бичигддэг бөгөөд 144.2 сая долларын үнэ хүрсэн.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.