Нурууны бүс өвдөлтөд ямар нөлөө үзүүлдэг вэ? Бүс сонгохдоо юуг анхаарах вэ?

Twitter Print
2022 оны 11-р сар 18-нд 18:34 цагт
Мэдээний зураг,

НУРУУНЫ БҮС НУРУУНЫ ӨВДӨЛТӨД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ? НУРУУНЫ БҮС СОНГОХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ?

Нуруу өвдсөн нэгэндээ бүс зүүхийг зөвлөдөг. Худалдаанд бас олон төрлийн зориулалт, загвар, хэлбэр, хэмжээтэй бүснүүд зарагддаг. Бид нуруундаа үүссэн эмгэг өөрчлөлтөд тохирсон, зөв бүс худалдаж авч зүүсэн үү. Зүүж байгаа бүс маань үнэхээр нуруунд маань туслах үйлчилгээ үзүүлж чадах уу гэдгийг сайтар мэдэж байж тохирсон бүсээ зүүгээрэй гэж зөвлөе.

Биеийн ямар хэсгийн, ямар төрлийн өөрчлөлтийг, ямар зарчмаар, ямар эдлэл хэрэглэл ашиглаж хэлбэржүүлэх гэж байгаагаас нь хамааран бүх сойлго, бэхэлгээ, даруулга, бүс, бүслүүрийн (корсет) зориулалттай хувцас хэрэглэлийг

o Гоо сайхны зориулалттай

o Ортопедийн зориулалттай гэж ангилна.

Гоо сайхны зориулалттай ийм хувцас хэрэгслээс жишээ нь хөхний болон гэдэсний даруулга зэргийг бид мэднэ. Нурууны хатуулга савхгүй бүснүүд нь анхнаасаа уян зөөлөн материалаар хийгддэг учир нурууны өвчинд нөлөөлөх шууд нөлөө нь бага ч хонь, тэмээний ноосоор хийсэн нь нурууг дулаан байлгаж өвчин сэдрэхээс сэргийлэх, зарим нь халаах үйлдэл үзүүлснээр цусны эргэлтийг сайжруулах, нурууны орчмын цусны судасны нарийслыг арилгах зэрэг өвчний явцад дам нөлөөлөх үйлчилгээтэй байдаг.

Нурууны халаах зориулалттай бүс (Light warming belt corset) нь радикулит, ревматизм, остеохондроз зэрэг өвчний үед үүсдэг өвдөлтийг сэдрээхгүй байлгах гэж хуурай дулаахан хонь, тэмээний ноос зэрэг материалаар хийгдсэн, эсвэл байгалийн дулаан ялгаруулах чадвартай турмалин зэрэг чулууг нэмэлтээр суулгаж хийсэн байдаг. Ийм төрлийн бүс нурууны орчмын цусан хангамжийг сайжруулах үйлчилгээтэй байдаг ч нурууг тулах үйлчилгээгүй гэж ойлгож болно.

Ортопедийн зориулалттай нь тусгай хязгаарлалтын үүрэгтэй төмөр болон хуванцар материалаар хийгдсэн хатуулга, савх зэрэг нэмэлт хэрэгслийг суулгаж өгсөн байдаг бөгөөд багана нурууны ямар хэсэгт ямар нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаагаас хамааран:

o Зориулалтын эмчилгээний ороолт (бандаж)

o Ортопедийн аппарат

o Ортопедийн бүс гэж ангилагддаг.

Нурууны бүсийг ямар зориулалтаар хэрэглэх ёстой вэ?

1. Нурууны гэмтэл өөрчлөлттэй хэсгүүдэд ирэх ачааллыг багасгаж, ачааллыг нурууны гэмтээгүй хэсэгт жигд хуваарилах

2. Нурууны өөрчлөгдсөн буруу хэлбэрийг засах

3. Нурууны урт булчингууд суларснаас багана нурууг тэгш байрлалд барьж чадахгүй байгаа тохиолдолд багана нурууг физиологийн хэвийн цэх байрлалд тогтвортой байрлуулж байх

4. Нурууны тодорхой хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай байгаа үед тухайн хэсгийг хөдөлгөхгүй байх, бага далайцаар хөдөлгөх, зөв чиглэлд хөдөлгөх

Ортопедийн зориулалттай бүсний ангилал

Ортопедийн зориулалттай бүснүүдийг тухайн эдлэлийг хийсэн материалын нягт хатуу байдал, нурууны аль хэсэгт үйлчлэхээс нь хамааран

o Хатуу (Hard)

o Хагас хатуу (Semi-rigid)

o Зөөлөн хэлбэржүүлэгч гэж ангилдаг.

Харин багана нурууны аль хэсэгт зүүх зориулалттайгаас нь хамааран

o Бүсэлхий ууцны

o Цээж бүсэлхийн

o Хүзүү цээжний

o Хүзүүний сээрний гэж ангилна.

Хатуу бүс (Hard corsets)

Зориулалт:

o Багана нурууны хөдөлгөөнийг хязгаарлах

o Хөдөлгөөн багатай байлгаснаар гэмтсэн хэсгийн нөхөн төлжих үйл явцыг хурдасгах

o Гулсалт үүсэж байрнаасаа хөдөлсөн нугалмуудын хөдөлгөөнийг хориглох

Гэмтэл авсны дараа эсвэл нурууны хагалгаа хийлгэсний дараа гэмтсэн хэсгийг хөдөлгөөнд бага оролцуулснаар эмгэг өөрчлөлт бүхий хэсэгт сэдэрч хүндрэхгүй, нөхөн төлжих явц хурдан явагдах боломж олгох зорилгоор эмчийн заавраар зүүнэ.

Хүнд юм өргөдөг спортоор хичээллэх үед нуруунд ирэх ачааллыг багасгах, гэмтлээс сэргийлэх зорилгоор зүүж хэрэглэнэ.

Ер нь хатуу бүснүүд ихэвчлэн бүсэлхийн нугалмуудын гэмтлийн үед нурууны тулгуурын зориулалтаар хэрэглэгддэг гэж ойлгож болно.

Хагас хатуу бүс. (Semi-rigid corsets)

Зориулалт:

o Нурууны булчинд гэнэтийн огцом ачаалал ирэхээс сэргийлэх

o Багана нурууны бүсэлхий ууцны хэсгийг гадна талаас сайтар бэхлэх

o Гэмтэл ба өөрчлөлттэй хэсэгт ирэх ачааллыг нурууны бусад хэсэгт хуваарилах

Радикулит, остеохондроз, нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий, спондилез буюу бүсэлхийн 5-р нугалмын гулсалттайгаас нуруу нь өвддөг хүмүүс хагас хатуу бүслүүрийг спортоор хичээллэх, жолоо барих зэргээр удаан тохиромжгүй байрлалд суух, биеийн хүчний ажил хийх үед нурууг тулж байхын тулд хэрэглэдэг.

Остеохондроз, ясны сийрэгжилтийн үед дарагдлын хугарал зэрэг болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хагас хатуу бүсийг хэрэглэнэ.

Ер нь хамгийн их хэрэглэгддэг төрөл нь юм.

Цээж- бүсэлхийн хэсгийн бүс (Thoracolumbar orthopedic corset)

Зориулалт:

o Нурууны булчингийн ачааллыг тэнцвэртэй хуваарилж өгөх .

o Цээж бүсэлхийн хэсэгт ирэх ачааллыг багасгах

o Бүсэлхий ууцны хэсгийн нугалмуудыг тогтворжуулах зорилгоор

Бүсэлхий ууцны хэсгийн ортодед бүс. (Lumbosacral orthopedic corset)

Зориулалт:

o Биеийн хүчний идэвхтэй хөдөлгөөний үед бүсэлхий нуруунд ирэх ачааллыг багасгах.

o Бүсэлхий ууцны хэсгийн хөдөлгөөнийг бүрэн эсвэл тодорхой хэмжээнд хязгаарлах

o Нугалмуудыг тогтвортой байрлалд барьж байх

Бүсэлхий ууцны, цээж бүсэлхий хэсгийн хатуу болон хагас хатуу бүснүүдийг нурууны мэдрэлийн ёзоор дарагдсан эмгэгүүд, нурууны булчингийн гэмтэл, үрэвсэл, бүсэлхийн шохойжилт, нугалам хоорондын жийргэвчийн өөрчлөлт, бүсэлхийн нугалмуудын гулсалтаас шалтгаалан мэдрэл дарагдах, сүрьеэ болон яс сийрэгжих зэрэг өвчнөөр нугалмын их бие дарагдаж хугарах аюултай байгаа үед, үүсгэгдсэн өвдөлтийн үед бусад эмчилгээтэй хавсруулан хэрэглэнэ.

Хүзүү сээрний хэсгийн хэлбэржүүлэгч

Зориулалт

o Хүзүү сээр, дал, мөрний хэлбэр засах

o Хүзүүний нугалмуудад ирэх ачааллыг багасгах

Хийлдэг бүс (Pneumococcal)

Хийлдэг бүсний үйлчлэх гол зарчим нь бүсний босоо байрласан хэсэгт хий оруулснаар бүс босоо чиглэлд сунгагдаж, энэ нь нугалмуудын хоорондын зайг ихэсгэж үйлчилдэг байна. Харин хэвтээ байрласан хэсэгт хий орсноор бүс хөндлөн чиглэлд өргөсөж , энэ нь нурууг хөдөлгөөнгүй нэг байрлалд бэхлэх байдлаар үйлчилдэг байна.

Иймээс ийм төрлийн бүсийг нугалам хоорондын жийргэвч намссанаас нугалмын жийрэгт ирэх ачааллыг багасгаж өгснөөр өвдөлт багасгах, нугалам гулссан үед бэхэлж тогтвортой байлгах шаардлагатай байгаа үед хэрэглэдэг Сколиоз, нугалам хоорондын жийргэвчний цүлхийлт, ивэрхийн хүндрэл, остеохондрозын хүндрэлээс сэргийлж эмчийн заавраар зүүнэ.

Ортопедийн аппарат

Корсет Шено

Ихэвчлэн сколиоз өөрчлөлттэй хүмүүст нурууны мурийлтыг багасгах, муруйлтыг ихэсгэхгүй байх, багана нурууны мурийлтын чиглэлд хийгдэх хөдөлгөөнийг хорьж өгөх зорилгоор хэрэглэгддэг тусгай бэхлэх хэсгүүд бүхий хатуу цээживч хэлбэрээр хийсэн хэрэгсэл юм. Францын цэргийн эмч Жак Шено 1970 оны үед зохион бүтээсэн нэг төрлийн хатуу бэхэлгээ юм.

Төрөлхийн болон олдмол байдлаар үүссэн нурууны мурийлт буюу сколиозын үед хэрэглэдэг.

Шансын хүзүүвч

Хүзүүний хөдөлгөөнийг хязгаарлаж өгөх зориулалтаар хэрэглэдэг нэг төрлийн ортопедийн хэрэгсэл бөгөөд хүзүүний гэмтлийн дараа болон мэс заслын дараа, мөн зарим өвчний үед хүндрэл үүсэхээс сэргийлж эмчийн заавраар хүзүүнд зүүж хэрэглэнэ.

Бүс зүүхдээ анхаарах зүйлс

Хамгийн өргөн хэрэглэгддэг нь хагас хатуу загварууд нь юм. Юуны өмнө энэ загварыг зөвхөн өвчин хүндэрсэн үед зүүдэг биш өвчнөө хүндрэхээс сэргийлж зүүвэл сайн гэдгийг ойлгох хэрэгтэй. Өдрийн турш зүүх нь тохиромжгүй, бас байнга зүүхээр хөдөлгөөнд оролцохгүй байсаар нурууны булчин хэт сулрах аюултай тул хүнд ажил хийх, юм өргөх, гэрийн ажил хийх, тонгойх, спортоор хичээллэх, машинд удаан явах үедээ заавал зүүж байгаарай.

Бага зэрэг ч болов мурийлттай л бол энэ өөрчлөлтөө засах, мурийлтаас шалтгаалан гарч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх нь тун ухаалаг шийдвэр болно.

Ялангуяа манайхны Бабака гэж нэрлэдэг хэлбэржүүлэх корсет нь хүзүүгээрээ тонгойж, бөгтөр болж байгаа, бага зэргийн мурийлт үүсэж байгаа хүмүүс өдөрт тогтмол 2-3 цаг зүүж хэрэглэхэд маш сайн үр дүнтэй байдаг.

Гэхдээ өдрийн турш зүүснээс, өглөө оройд 2-3 цаг зүүх нь илүү үр дүнтэй байдаг. Хэрэв их бөхийж суудаг зуршилтай бол ажлын цагаараа зүүгээд гэртээ харих үедээ тайлж бас болно.

Эдгээр төрлийн бүснүүд нь таны биед бий болсон өөрчлөлтүүдийг эдгээхэд зориулагдсан эмчилгээний арга хэрэгсэл биш, харин тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж өгдөг тул эдгэрэх явцад эерэг нөлөө үзүүлэх л зориулалттай дэмжих арга гэдгийг ойлгоорой.

Хагалгааны дараа шарх эсвэл оёдол эдгээгүй байх, улаан хоолой эсвэл ходоод гэдэсний замын сөргөөт үрэвсэл, арьсны өвчин, харшил, хаван, элэг, бөөрний дутагдал, зүрхний өвчинтэй бол заавал эмчээсээ зөвлөгөө авч байж зүүх ёстой гэдгийг анхаараарай

Бэханзэ эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (102.89.22.40) 2022-11-20 03:56
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах