"Татвар төлдөг 108.8 мянган ААН-ийн 99.99 хувь нь зургаан сар НДШ төлөхгүй"

Twitter Print
2020 оны 04-р сар 18-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, тэглэх арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.

Тэрбээр "Нийгмийн даатгалын шимтгэлийг хэн, ямар хугацаанд төлөхгүй байх вэ гэдгийг бид өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу мэдээлэл тарааж байна.

Дараах бүлэг хүмүүс НДШ төлөхгүй:

-Хувийн хэвшлийн ААН-үүд

-Төрийн бус байгууллагууд

-Сайн дураараа даатгуулагчид

-Төрийн болон хувийн хэвшлийн өмчийн их дээд сургуулийн багш ажилтнууд төлөхгүй. Өнөөдөр манай улсад 108 800 ААН бий. Тэдний 99,9 хувь нь НДШ төлөхгүй. Цаана нь алтны компаниуд үлдэж байна. Учир нь алтны үнэ сүүлийн 8 жилд дэлхийн зах зээлд хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Иймд эдгээр ААН НДШ-ээ төлөөд явна. И-баримтад хуримтлагдсан мэдээллээс харвал алт олборлогчид болон цөөн тооны ААН-ийн борлуулалтын орлого буураагүйг харж болно.

ААН-үүд цалингаа тавих цаг болсон. Тэгэхээр та бүхэн НДШ төлөхгүйгээр цалингаа олгож болно. Дээрх компаниудын НДШ-ийг төр өмнөөс нь төлнө. Хэрэв төлсөн ААН байвал буцаан олгоно." гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.