Би монгол хүн зам тавиад нэг насных байхыг хэзээ ч үзээгүй

Twitter Print
2020 оны 03-р сар 22-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Гөжүүд зан хөдөлж хүмүүсийн давалгааг сөрмөөр санагдав. Гэхдээ буруу юман дээр бол гөжихгүй л дээ.

Энэ зам Ховдоос Говь-Алтай орох зам. Энэ хавийн бүх замыг хятадууд хийсэн. Монгол хүн болсных амьдралдаа нэг удаа Ховдын Мөст Манхан сумдын зааг дээрхи Ботгоны хавцлаар нэг яваад үзээрэй. Монголд ийм зам байдаг аа л гэж өөрийн эрхгүй дуу алдана. Өдрөөр бол уулын үерийг яаж хаасныг, шөнөөр бол гэрэлтүүлгийг яаж хийснийг хараад хэн бүхэн биширнэ.

Би монгол хүн зам тавиад нэг насных байхыг хэзээ ч үзээгүй. Гарамгайгийн зам л гэнэ, Дамба-Очирын зам л гэнэ. Ямархуу юм боллоо доо. Монголчууд зам тавьж сурах яагаа ч гүй. Тэгэхэд япончуудын хийсэн Нарны замыг хар. Хориод жил боллоо, ганц хагархай байна уу.

Манай барилгачид маш олон жил байшин барьж байна. Монгол инженерүүд яаж л бол яаж шийдэж байна. Манай мэргэжлийнхэн эрчим хүчний ямар ч төслийг асуудалгүй явуулна. Бүр дэлхийн жишигт шүү. Монголын захын цахилгааны инженер хаана ч очсон өлхөн хоолоо олж иднэ. IT салбарынхан монгол хүний оюунаар бүтсэн гайхалтай программуудыг асуудалгүй зохиодог. Уул уурхайн инженерүүд бас л биширмээр шүү дээ. Монголын геологийн инженерүүд бол дэлхийд гайхагдана.

Гэтэл замын инженерүүд хөгжил нь гэж яст мэлхийн хурдтай. Эсвэл чаддаг ч тэр хүмүүсийн яриад байдаг зузаанаас нь, өргөнөөс нь хусаад байдаг юм уу. Тэгээд муу зам болоод байдаг юм уу. Манай хотод лав жил бүр зам засдаг. Шинэ зам гэх ч нэг борооны дараа нүх үүснэ, дараа нь өнөөхөө дахиал янзална. Хүн бүр энийг мэднэ.

Тэгэхээр тэр хятадуудаар нь хийлгэ. Баталгаа нь энэ зураг байна. Энэ постод зам ангийнхан, замын инженерүүд эгдүүцэх байх. 10, 20 жил болж байгаа чанартай ганц зам нэрлэчээд олон юм ярина шүү.

Image may contain: cloud, sky, outdoor and nature

Ховдоос Говь-Алтай орох зам. Энэ хавийн бүх замыг хятадууд хийсэн. Монгол хүн болсных амьдралдаа нэг удаа Ховдын Мөст Манхан сумдын зааг дээрхи Ботгоны хавцлаар нэг яваад үзээрэй. Монголд ийм зам байдаг аа л гэж өөрийн эрхгүй дуу алдана.

Наана чинь улстөр яваад байна, коронагаас айгсад аа. Хятадад 3 өдөр дараалан корона илэрсэнгүй. Тэгээд ч тэр хүмүүсийг тэнд нь шинжилгээнд хамруулна, энд авчраад тусгаарлана, дахиад оношилно. Тэгж байж ажил дээр гарна шүү дээ. Эсэргүүцээд байлгүй дуугай ажлыг нь хийлгэж, Дархан Сэлэнгийнхний амьдралыг шийд.

Тэр новшийн зам дээр хэдэн хүний амь эрсэдсэн тооцоо байна уу. Хэчнээн машин эвдэрч тэр тоогоор бөөн сэлбэгийн солио. Монголд байх биш. Монгол төгрөг л гадагш урсаж байгаа ш дээ.

Зам бол аливаа улсын хөгжлийн үндэс. Замаа сайн тавьснаар маш их мөнгө Монголд үлдэнэ. Орон нутгийнхны, аялагсдын, ажил албаар явагсдын нуруу тэнийнэ. Энхэл донхолоор явж байгаад засмал дээр гарангуут нэг урт амьсгаа авдаг нь үнэн.

За хангалтгүй санагдаад байна уу. Заавал монголчуудаар хийлгэх юм уу. Тэгвэл горьд. Азийн хөгжлийн банк хөрөнгийг нь гаргаж байгаагийн хувьд тэндерээ өөрөө зарлаж тэрэнд нь монгол компани тэнцээгүй гэж байна. Монголын замчид хөгжих хэрэгтэй. Үнэн үг хүнд муухай сонсогддог юм.

Ойсон уу. Хурдан гоё замтай болцгооё. Эсвэл ингээд дахиад нэг жил ухнатаад зам ч үгүй юу ч үгүй сууж байя. Монголын зун богино, бороо шороо их орж өдөр хоног их алддаг. Өдрөөр биш цагаар ажил тооцогдоно. 

Эх сурвалж: Sport Window Olnoo

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (66.181.190.115) 2020-03-23 10:28
      • 0
      • 0

      Зөв л юм ярьж байна. Хийвэл хийсэн шиг хий! Хийж чадахгүй юмаа чаддагаар нь хийлгэ!Улаанбаатарт монголчуудын хийсэн замаа хар, тухайлбал Зайсан явах зам байна. Жаахан бороо ороход л ус зайлуулах суваг байхгүй, гол мөрөн гатлах дайны юм болж байна. Болд гээд нэг гавьяат бөх бариулсан гэдэг байх. Байгаа замаа ямар байгааг харж байгаа биз дээ.

      Хариулах

    • Зочин

      (68.204.74.16) 2020-03-22 20:04
      • 1
      • 0

      Tegvel Zaaval gadniihnaar bariulah geed bgaa um bol Narnii zam Barisal japaniidaar bariulaach Tender gedgee hujaatai huivaldaj idehed amar geed hujaad hivaldaj ogchihoof bgaa um Manangiinhan idej byh syviig ashiglajgyi ongoroogood gej bhgyi

      Хариулах

    • Зочин

      (68.204.74.16) 2020-03-22 20:04
      • 1
      • 0

      Tegvel Zaaval gadniihnaar bariulah geed bgaa um bol Narnii zam Barisal japaniidaar bariulaach Tender gedgee hujaatai huivaldaj idehed amar geed hujaad hivaldaj ogchihoof bgaa um Manangiinhan idej byh syviig ashiglajgyi ongoroogood gej bhgyi

      Хариулах

    • Зочин

      (68.204.74.16) 2020-03-22 19:59
      • 0
      • 1

      Zaluuchuudaa surga aluin bolgoniig hujaagaar hool gej um be Tsoohon heden mongolchuudaa hujaad uusgah ger yu manaih shig buuraig n bitgii hel hychirheg n hujaad uuschihaad gazar nutgaasaa hagatsaad bna Eh orontoigoo gazar nutagtaigaa baival arga ydahad zam ch yamai bnaa Ardchilsan nariin yed Mongolchuudaaraa taviulaad bolood bsan Manangiinhanii yed hujaagaar taviulahgyi bol Bolohoo bj gene

      Хариулах

    • 234

      (202.9.40.74) 2020-03-22 18:57
      • 0
      • 1

      Үнэн шд. Монголчууд ерөөсөө ажил хийдэггүй, цаг барьдаггүй, цалин голно, цалингаа авсны маргааш архидаад ирдэггүй, материал хулгайлдаг, тамхи татаад атаман байснаа яриад суучихдаг. Хэцүү шүү дээ. Ямар ч ажил олгогч улирлын чанартай ийм ажил дээр шинэ хүн сургах гэж махаа идсэнээс ажиллаж сурсан хятадуудыг ажиллуулахыг бодно. Зовлон үзсэн хүний хувьд хэлж бна. Сошиалаар шуугичихаар шийдвэрээ буцаадаг ЗГ, ЕС ч байх гэж дээ!!!

      Хариулах