
1. Хянаж л байхгүй бол дэлхийд нэртэй том компани ч алддаг, энддэг, зардал хэтрүүлдэг юм байна.
Сургамж: Итгэж бай, тэгэхдээ бас шалгаж бай
2. Оюу толгойн гэрээ дээр Засгийн газарт зөвлөгөө өгсөн гадаадын зөвлөх тун удалгүй ''тэтгэвэрт'' гарсан тул хариуцлага тооцох нь бүү хэл асууж лавлах ч хүнгүй болсон байдаг. Стратегийн ордууд дээр буцах хаягтай, буух эзэнтэй дотоодын зөвлөх авах нь дээр юм байна.
Сургамж: Үлдэх хүнээр жингийн ачаа буу татуул
3. Оюу толгой бол дэлхийн хэмжээний төсөл. Иймд дэлхийн төвшинд ажиллаж байгаа мэргэшсэн боловсон хүчнээ цуглуулж Монгол Улсын эрх ашгaa хамгаалах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэхэд ашиглах хэрэгтэй байна. (далд уурхайн инженер, төслийн санхүүжилт, гэрээ эрх зүй, олон улсын татвар, банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн г. м.)
Сургамж: Саалиа бэлдэхээр, саваа бэлд
4. Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн компанид эрүүгийн бус санхүү, эдийн засгийн хариуцлага тооцдог журмыг Ашигт малтмалын тухай хуульд нэн яаралтай оруулах шаардлага байна.
Сургамж: Амташсан хэрээ арван гурав дахина
5. Роялтийг борлуулалтын орлогоoс болон урьдчилсан төлбөр хэлбэрээp авдаг жишиг дэлхийд байна. Монгол Улс урьдчилсан төлбөр авахын оронд орд ашиглах компаниас хүүтэй зээл авч ирсэн буруу жишгийг нэн даруй зогсоох хэрэгтэй.
Сургамж: Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана
6. Гэрээ бол тангараг. Тангарагаас няцах явдлыг аль ч нийгэм таашаадаггүй. Харин хоёр тал харилцан зөвшилцвөл улс төрийн бус, хуулийн хүрээнд гэрээнд өөрчлөлт оруулж болдог. Ийм боломж Оюу толгойн гэрээнд ч бий. Үүний тулд хуулийн болон санхүүгийн сайн багтай л байхад хангалттай.
Сургамж: Биеийн бяраар нэг хүнийг дийлнэ, оюуны бяраар олон хүнийг дийлнэ
7. Рио Тинто бол Монголын ард түмэнд туслах зорилгоор бус ашиг олох зорилгоор орж ирсэн компани. Энгийн энэ үнэнийг хүлээн зөвшөөрч Монгол улс эрх ашгaa зөвхөн гэрээ, эрх зүйн хүрээнд хамгаалж сурах шаардлага байна.
Сургамж: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй
8. Оюу толгой бол урт хугацааны төсөл (50-70 жил). Төслийн үр ашиг төрийн тогтвортой, залгамж холбоотой бодлогоос шууд хамаарна.
Сургамж: Төр түвшин бол түмэн олон амгалан
9. Хүнээр бүх юмаа хийлгэчихээд голоод суух биш харин санаачлагыг гартаа авч, санал бодлоо Оюу толгой компанийн үйл ажиллагаанд идэвхтэй тусгаж ажиллах ёстой.
Сургамж: Эзэн хичээвэл заяа хичээнэ
10. Энгийн хувьцааны 34 хувийг эзэмших нь төрд ашигтай эсэх тал дээр яaралтай судалгаа хийх шаардлагатай байна.
Сургамж: Зэрэглээ харсаар хатаж үхэх
Эрхзүй судлаач Ц.Энхбат
Зохиогчийн зөвшөөрөлгүй засварлах, хэвлэх, тараахыг хориглоно.
Холбоо барих: etserendoo@gmail.com, 98311234
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(69.143.120.250) 2014-05-23 10:41hervee tor ergeh yum bol bayartsogt guyi ta oronddooo taivan untal chadhgui baih shuu chamaig MGL-iin ard tumen urvasan hergeer chine ur huuhedtei chine shuune dee lalriin myy pizda
Хариулах
Зочин
(75.61.74.233) 2014-05-22 14:10Mongolchuuddaa medleg bolovsroltoi bolovson xuchindee itgej Mongol xumuusees burdsen bag, xuulichid, ediin zasagchid, shinjeechidiig Ouy tolgoin gereeg shinechlexed ajilluulax ni zov um. Mongol bolovson xuchin l Mongol ulsiinxaa toloo zutgene shuu dee!
Хариулах
Зочин
(202.21.106.170) 2014-05-22 13:09naad surgamjaa sain taraa l daa
Хариулах
Зочин
(112.72.13.67) 2014-05-22 12:25Yag zov. Ingej setgel l ajillahgui bol hunii hool bolood duuslaa sh dee. Ard tumend uldej baigaa yum bii yu. Gadaadyn horongo oruulagchdiig tetgeed, bayajuulaad oorsdoo hooson hotsroh ni baina shuu.
Хариулах