
Усыг хэрхэн уух вэ? Нийтлэг төөрөгдөл юу вэ?
Өглөө өлөн дээрээ 3 аяга ус уух нь биеийг цэвэрлэдэг үү?
Өглөө өлөн дээрээ ус уух хамгийн гол шалтгаан нь хоол боловсруулах үйл ажиллагааг хамгийн энгийн, хурдан шимэгдэх хөнгөн зүйлээр эхлүүлж байгаа хэрэг. Түүнээс бусдаар биеийг хоргүйжүүлээд янз бүрийн үлгэрийн зүйлс байхгүй. Хэдий хэмжээнд уух нь ч нээх чухал биш боловч 2-3 аяга бол их гэж санагддаг.
Мөн өглөөний хоолтой хэт ойрхон ус уух нь өглөөний хоолны идэх хэмжээг бууруулна. Энэ нь нэг талаараа турах, жин хасахад тустай боловч ходоодны улайлт, шархлаа өвчний үед сөрөг үр дагавар авчирна.
Хоолтой хамт ус уух нь зөв үү?
Энэ зүйл олон шалтгаантай, хариулттай байж болно. Миний бодлоор Усыг хоолтой хамт хэрэглэх нь зажлаж процесс буюу зажлалтын тоог илт бууруулдаг. Түүнээс шалтгаанлан үүсэх эрсдэл, өвчний онцлогоос хамааруулан зөвлөдөг.
Жишээ нь Сөргөө өвчин /цээж хорсдог/, чихрийн шижин, таргалалт, нойр булчирхай гэх мэт өвчний үед хоолтой хамт хэрэглэхийг аль болох хязгаарлаж, зажлах үйлдлийг илүү дадлагажуулдаг. Зажлах процесс хэвийн өвчин байхгүй бол асуудалгүй.
Хоолны дараагаар ус уух нь хоолны шингэцийг бууруулдаг уу?
Энэ нь ходоодны хүчлийг ус саармагжуулдаг гэдэг ойлголтоос үүсэлтэй. Үнэн хэрэгтээ хоолны дараагаар 30-1 цагийн дараагаар ус уух нь хоолны шингэц, боловсруулалтыг мэдэгдэхүйц сайжруулдаг гэдэг нь батлагдсан.
Хоолны шууд дараагаар уух эсэх нь тухайн хүний өмнө идсэн хоолны хэмжээ, зарим өвчний /ходоод улаан хоолойн сөргөө, ходоод улаан хоолой тайруулах мэс засал гэх мэт/ байдлаас шууд хамаарна. Тэгэхээр таньд тохирох зөвлөмж бусдаас өөр байж болно.
Усыг өдөрт хэдий хэмжээнд уух вэ?
Өдөрт дунджаар 2л буюу 8 аяга шингэн уухыг зөвлөдөг. Энэ хэмжээ нь тухайн орон нутаг, улирал, ажлын нөхцөл/халуун нөхцөл/, хөдөлгөөний идэвхи зэргээс хамааруулан өөрчлөгдөнө. Өвлийн улиралд уух усны хэмжээ арай бага байхад зуны улиралд өндөр байх жишээний
Ус ямар үүрэгтэй вэ?
Хүний биеийн 50-80% - ыг ус бүрдүүлдэг. Бүх урвалууд усан орчинд явагддаг тухай админ дурьдсандаа. Тэр ч утгаараа бүх үйлдэлд ус оролцоно. Тухайлбал хоол боловсруулах, шимт бодисын шимэгдэлт болон зөөвөрлөлт, хорт бодисыг гадагшлуулах, биеийн температур, цусны даралт цохилт гэх мэт бүхий л зүйлсд чухал үүрэгтэй.
Унтахын өмнө ус уух нь зөв үү?
Мэдээж унтах цаг дөхөх тусам усны хэрэглээг бууруулах нь зүйтэй. Унтахын өмнө ус хэрэглэх нь шээсний гарцыг нэмэгдүүлж, нойрны чанар болон унтах нойрны мөчлөгийг өөрчилдөг гэж үздэг.
Хоолзүйч Э.Санчир
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
elvis
(41.220.69.114) 2014-05-28 16:46, Сайн байна уу Та бизнесийн зээл хайж байна, Хувийн зээл, орон сууцны, машины зээл, оюутны зээл, өрийн нэгтгэх зээл, барьцаагүй зээл, эрсдлийн гэх мэт хөрөнгийн. та .... бол банк гаргасан зээл байгаа, санхүүгийн татгалзах нэг буюу бөөрөлзгөнө шалтгаан нь эрх мэдэл.! Би хувийн зээлдүүлэгч хэн Erlend байна Бага хүүтэй, хямд үнэтэй нь бизнес эрхлэгчид, хувь хүмүүст 2%-ийн хүүтэй. И-мэйл Холбоо барих: williamelvisloanfirm@gmail.com Зээлийн програм юм. Таны бүтэн нэр: хаяг: Улс: байна: Зээлийн хэмжээ Шаардлагатай: биеэ: Зээлийн хугацаа: холбоо барих утас: факс: Сарын орлого: Хэрэв та зээл авах хэрэгтэй нарийн огноо: Мэргэжил: Санал авах зээлийн өмнө: ТАЙЛБАР: Бид үргэлжлүүлэхээсээ өмнө зайлшгүй шаардлагатай байна зөв зээл. талаар
Хариулах