ЦЕГ: Бага насны хүүхэд өлсгөлөнгөөр нас барсан гэдэг нь худал мэдээлэл

Twitter Print
2020 оны 04-р сар 25-нд 19:34 цагт
Мэдээний зураг,

БЗД-ийн 19 дүгээр хороонд бага насны буюу 11 сартай хүүхэд өлсөж нас барсан гэх мэдээлэл сошиалаар цацагдаад буй. Тодруулбал, хүүхдийг задлан шинжилгээнд оруулахад ходоод нь хоосон байсан тухай мэдээлэл гарсан юм. 

Харин уг мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "БЗД-ийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд "Өлсөж нас барсан" гэсэн мэдээлэл нь ХУДАЛ мэдээлэл. ‪Өвчний улмаас нас барсан хүүхдийн талаар ийм ташаа мэдээлэл гарсанд ар гэрийн зүгээс маш их гомдолтой байна" гэлээ. 

Мөн БЗД-ийн ИХТ Б.Сүхбаатар "Хүүхэд өлсгөлөнгөөр эндээгүй. 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн цахим орчинд тавигдсан “Баянзүрх дүүргийн 19-р хорооны ...-р хэсэг, ...-р тоотод оршин суугч иргэний хүүхэд өлсгөлөнгөөр эндсэн гэдэг мэдээлэл нь худал мэдээлэл бөгөөд тус дүүрэг, хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувьд албаны эх сурвалжаас мэдээллийг авч дамжуулж байна. Тус залуу гэр бүл нь хоёулаа ажилтай, хүүхдүүдээ асран тэжээх бүрэн боломжтой, өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдардаг, өөрийн гэсэн гэртэй, төрийн зүгээс хүртэх халамжийн тэтгэмжинд хамрагддаг, цалинтай ээж тэтгэмжид хамрагдаж байгаад ажилтай болж Нийгмийн даатгал төлдөг болсон тул зогсоогдсон байна. Хүүхэд өлсгөлөнгөөр биш өвчний улмаас нас барсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон." гэх мэдээллийг өглөө. 

Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (66.181.184.52) 2020-04-25 20:25
      • 0
      • 0

      худал мэдээлэл тараасан этгээдийг хориорой

      Хариулах