Энэ зун юугаар гоёх вэ?

Twitter Print
2022 оны 05-р сар 22-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Урин дулаан цаг ирж, хувцсаа нимгэлсэн энэ өдрүүдэд зуны гоёогоо зэхэж байна уу, бүсгүйчүүд ээ. Зуны хөнгөн нимгэн хувцастай сайхан харагдах гэж одооноос хоолны дэглэм, дасгал хөдөлгөөндөө анхаараад эхэлчихсэн бүсгүй лав олон  байгаа  биз  ээ.

Тэгвэл  бидний  бэлтгэсэн зөвлөгөө, энэ зуны загварын чиг хандлагын талаар мэдээллийг уншаад дэлгүүр рүү "дайлаар мордоорой".

ХЭЛЭХ ҮГЭЭ ХУВЦСААРАА ИЛЭРХИЙЛ

Энгэр дээрээ эсвэл ардаа сонин содон бичигтэй цамц, нимгэн футболкоор өөрийгөө илэрхийл. Ердийн нэг брэндийн нэр шивсэн хувцас биш "Надад өмсөх юу ч алга" , "Уучлаарай эрчүүд ээ, би эзэнтэй" гэх мэт этгээд, тэрслүү үг хэллэгтэй футболк өмсчихсөн байхад зөрсөн хүн бүр эргэж харна даа. Өмнө нь, иймэрхүү нимгэн цамцнууд хаа  нэг дэлгүүрийн лангуун дээр харагддаг,  рокерууд голдуу өмсдөг байсан бол энэ зуны загварын чиг хандлагын нэг болсон учраас арвин сонголт ч гарч ирэх биз ээ.

ЭМЭГТЭЙЛЭГ ТОРОН ХУВЦАСНУУД

Энэ жилийн хавар, зуны моод болж буй бас нэг чиг хандлага бол торон хувцас. Бүсгүй та энэ зун цамц, даашинз, банзал гээд тороор хийсэн юу ч өмссөн эмэгтэйлэг бөгеөд романтик харагдана гэж загвар зохион бүтээгчид зөвлөж байна. Ер нь, торон хувцас бүсгүйчүүдийг хамгийн дэгжин, эрхэмсэг харагдуулдаг шүү дээ. Энэ бол жил жилийн загварын чиг хандлагаас үл хамааран хэзээд эмэгтэй хүнийг гоё харагдуулдаг цөөхөн хувцасны нэг. Тиймээс шүүгээндээ нэг ээлжийн торон цамц эсвэл даашинз аваад тавьчихсан байхад алдахгүй.

НЭВТ ГЭРЭЛТЭЦГЭЭЕ

Зарим хэсгээрээ нэвт гэрэлтсэн хувцас өнгөрсөн жилийн загварын чиг хандлагаас улиран өнөө жил  ч  хадгалагдсаар байна. Бүсгүй та загварын тал дээр хэр зоригтой сонголт хийдгээс хамаарч биеийнхээ ихэнх хэсгээ эсвэл багахан хэсгээрээ нэвт гэрэлтсэн даашинз сонгох боломжтой. Ийм даашинзыг бараг бүх брэнд үйлчлүүлэгчдэдээ санал болгодог учраас сонголт арвинтай. Зарим хэсгээрээ нэвт гэрэлтсэн даашинз нь таныг загварын тал дээр зоригтой алхам хийж чадах ч эмэгтэй хүний нууцлабайдлаа хадгалахыг эрхэмлэдэг гэдгийг илтгэх болно.

БҮСЭЛХИЙГЭЭ ИЛ ГАРГА, БҮСГҮЙЧҮҮДЭЭ

Олон зуун брэнд өрсөлдеж буй хувцас загварын ертенцөд загварын чиг хандлага улирал тутам өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Гэвч өнгөрсөн зун моодонд орж байсан "Сrор-Tор" буюу бүсэлхий ил гарсан богино загварын цамц, майк, хүрэм энэ зун ч эрчээ алдахгүй нь. Учир нь, ийм загварын цамцыг шулуун, дэрвэгэр, урт гээд ямар ч банзал мөн өмдтэй хослуулан өмсч болдог учраас бүсгүйчүүд  хүссэнээрээ дүр төрхеө   бүрдүүлэх боломжтой юм. Эсрэг тэсрэг юм уу ижил өнгеер нь  өмд, банзалтай хослуулан өмссөн ч орчин үеийн харагдуулдаг учраас барууны бүсгүйчүүд "Crор-Tор"-ыг сонгосоор байна. Бүсэлхий ил гардаг болохоор зевхөн Холливудын одод, загвар өмсөгчдөд л таарна гэж эрт сэтгэлээр унах хэрэггүй. Үүнийг  өмсехийн  тулд  заавал   тэдэн   шиг  гуалиг  эсвэл хэвлийн булчингаа хөгжүүлсэн байх албагүй. Түүний оронд өндөр суудалтай өргөн өмд, эсвэл урт дэрвэгэр банзалтай хослуулж, бүсэлхийгээ нэг их ил гаргахгүй байхад л болно. Хамгийн  гол  нь,  хослуулах хувцсаа зөв сонгох хэрэгтэй. Жишээлбэл, урт дэрвэгэр банзалтай хослуулвал маш дэгжин, эрхэмсэг харагдах  бол, мини   юбкатай хоршуулснаар  орчин үеийн, залуу, дур булаам харагдах болно. Ер нь, бүсэлхий   гарсан   хувцас   цэвэрхэн, дур булаам харагдуулж, загварын мэдрэмжтэй гэдгийг нь илтгэдэг юм.

ЖИНХЭНЭ ЗУНЫ СОНГОЛТ

Нар шарсан халуун зуны хувцас ямар байх ёстой билээ. Тиймээ,биед а мар, чөлөөтэй сэрүүхэн. Яг энэ гурван шаардлагыг хангах хувцас бол өргөн өмд. Гэхдээ материал болоод өнгө нь зуныг санагдуулах ёстой. Жишээлбэл, цайвар, цагаан, цэнхэр, эсвэл тод цэнхэр, шаргал гээд гэгээлэг  өнгөтэй,  унасан  торгон материалтай байвал жинхэнэ зуны гоёо болно.

Өргөн өмдийг энэ зуны моод болоод  байгаа бүсэлхий  гарсан  цамцтай хослуулвал бүр дэгжин харагдана. Өргөн өмдийг өндөр, туранхай хүмүүст л зохино гэсэн ойлголт байдаг. Харин ч намхан бүсгүйчүүд өөртөө  таарсан өргөн өмдийг өмссөнөөр ердийнхөөсөө өндөр харагддаг учраас туршаад үзэх хэрэгтэй.

МӨРӨВЧТЭЙ ӨМД ЭРГЭН ИРЛЭЭ

Ажилчны хув цаснаас үүссэн мөрөвчтэй өмд хамгийн сүүд 1990-ээд онд дэлхий даяар моод  болсон. Тэгвэлэнэ жил мөрөвчтэй өмд загварын     ертөнцөд эргэн иржээ.Ингэхдээ зөвхөн жинсэн материалтай, өмд    хэлбэрээр биш материалын олон сонголттойгоор даашинз хүртэл хийсэн байна.

Гэхдээ уламжпалт жинсэн мөрөвчтэй өмдийг сандаал, нимгэн майктай  хослуулвал загварлаг харагдана гэж дизайнерууд зөвлөж байна.

ЦЭЦГЭЭР ГОЁЦГООЁ

Байгаль дэлхий хүртэл өнгө өнгийн цэцэг навчаар гоёод байхад бүсгүйчүүд юунаас дутах вэ. Зуны гол гоёл болсон даашинзаа цэцгэн хээтэйгээр  сонгох  хэрэгтэй. Ингэхдээ цэцэг нь гэгээлэг эсвэл хар бараан  өнгийн аль нь ч байж болно. Мөн бүхэлдээ цэцэг эсвэл аль нэг хэсгээрээ чимэг болсон цэцгэн хээтэй ч байж болно. Тэд бүгд таны эмэгтэйлэг байдлыг улам тодотгож өгнө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.