Нью-Йорк “Зүрхэн арал”-аа албан ёсоор оршуулгын цэг болголоо

Twitter Print
2020 оны 04-р сар 17-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Нью-Йорк хотын захиргаанаас тус мужийн "Зүрхэн арал"-ыг албан ёсоор оршуулгын цэг болгожээ. 

Улмаар 40 тоннын хөлдөөгч контейнерт хадгалагдаж байсан шарилуудыг 14 хоног ар гэрээс нь нэхэмжлээгүй бол тус арал дээр оршуулж байгаа аж. Өдөрт олон зуун хүн амь насаа алдаж байгаа тул шарил чандарлах газар ачааллаа дийлэхгүй болж эмнэлгийн коридор, агуулах бүгд дүүрсэн тул эмнэлгийн гадаа хөлдөөгч контейнер байрлуулаад байна.

Ийм учир Америкийн ерөнхийлөгч Д.Трамп ДЭМБ-д хандан үг хэлсэн юм. ДЭМБ-ийн ихэнх хөрөнгийн хандивлагчаар АНУ олон жилийн турш тэргүүлсээр ирсэн. Гэтэл эмнэлэгт орны хүрэлцээгүй болж, хүмүүсийн шарил нүдэн дээр овоорч байхад ДЭМБ үүрэг хариуцлагаа гээж огтоос тусласангүй. Ийм байдалд хүргэсэн ДЭМБ хариуцлагаа хүлээх ёстой. Хятад улсад вирус тархсан ч вирусын гарал үүслийг, үхлийн аюулыг нуун дарагдуулсаар байсан. Дэлхий даяар халдварлах аюултай байсныг Хятадын удирдагч нартай удаа дараа зөвшилд хүрч байсан ч тахал буюу Пандемикийг оройтон зарласан" хэмээсэн байна.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Эх сурвалж: ҮTN

Орчуулсан: Р.Сайхан-Уул 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.