Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана

Twitter Print
2020 оны 07-р сар 08-нд 17:22 цагт
Мэдээний зураг,

2020 оны Үндэсний их баяр наадмыг теле байдлаар зохион байгуулахаар болсон билээ.

 

Тодруулбал, үндэсний харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан зэрэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 13 дугаар зуун цогцолборт, хурдан морины уралдаан Хүй долоон худагт тус тус үзэгчгүй зохион  байгуулахаар төлөвлөсөн юм.

"Хүй долоон худагт болох хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана" гэдгийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэллээ. Тэрбээр “13 дугаар зуун аялал жуулчлалын цогцолборт зөвхөн үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваанд оролцох хүмүүс, зохион байгуулагчид очно. Цогцолборын хамгийн цаад хэсэгт 2,000 орчим автомашины зогсоол бэлдсэнд тамирчид болон зохион байгуулагчид автомашинаа тавина.

Түүнээс нааш нэг ч автомашин оруулахгүй бөгөөд зөвхөн онцгой байдал, допингийн шинжилгээ авах зэрэг хэдэн машин л талбай дээр очно. Мөн унасан бөхчүүд, харваанаас хасагдсан оролцогчид тухайн үедээ буцаад явах байдлаар зохион байгуулна. Тиймээс өөр ямар нэг үзэгч, сонирхогч заавал очно гээд хэл ам хийх шаардлагагүй. Мөн Хүй долоон худагт ч ямар нэг уяач асар барих шаардлага гарахгүй. Морио буулгахдаа ч зориулалтын талбай дээр автомашинаа байрлуулахаар зохицуулсан. Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Харин нийслэл рүү орох хөдөлгөөн нээлттэй байна.

Хотоос гарах замаас хойш эргэх бүх гарцыг уралдааны үеэр хаах тул морь үзнэ гэж Хүй долоон худаг руу явах хэрэггүй. Түүнчлэн наадмыг зохион байгуулахад цагийн хуваарийг маш хатуу барина" хэмээн онцолсон юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.17.228) 2020-07-09 09:30
      • 0
      • 0

      ийм наадам хийх гэж татвар төлөгчдийн мөнгө үрж, зовж байхаар больчихооч ээ.

      Хариулах

    • Irgen

      (182.160.38.41) 2020-07-08 22:41
      • 0
      • 0

      Za yostoi tenegteeree garch bga bolgon hui doloo hudag yavahgui. Naad balai shiidveree zogsoo naadam uzuulehgui odoo hodoo bas yavah geheer hotoos gargahgui geed balairaad baihiin.

      Хариулах