Сайн дураараа даатгуулагчийн НДШ-ийг 420 мянган төгрөгөөр тооцож бичилт хийнэ

Twitter Print
2020 оны 04-р сар 16-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу дээрх харилцааг зохицуулсан журмын боловсруулж яамдаас саналыг нь авахаар явуулсан. Энэ журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

НДШ-ийг нь зургаан сараар тэглэж байгаа ч төлснөөр тооцож дэвтэрт нь бичилт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, НДШ төлөлт нь тасрахгүй. Сүүлийн хоёр сарын цалингийнх нь дунджаар НДШ төлсөнд тооцож бичилт хийнэ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу сайн дураараа НДШ төлдөг иргэд үүнд мөн хамрагдана. Тэдний НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр тооцож бичилт хийнэ. Бидний тооцоолж байгаагаар 600 гаруй мянган иргэн энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Saraa

      (66.181.187.219) 2020-04-18 18:13
      • 0
      • 0

      Olon jolooch nar ajilgvi ar gertee hechvv bna 200000 hamruulj ogno vv

      Хариулах

    • Сом

      (66.181.183.25) 2020-04-17 07:40
      • 1
      • 0

      Сайн дурын даатгалаа жилээр нь төлсөн бол яахав.Ингээд л найдвартай татвар төлөгч хохироод үлдэх үү. Дандаа хулхи зулхуучуудад зориулсан бодлого явуулах юм даа.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.147) 2020-04-19 07:39
      • 0
      • 0

      Bolomjgui bga humuust zoriulsan halamj. Uuruu bolomjtoi bgaadaa bayrla

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.49) 2020-04-17 15:55
      • 0
      • 0

      turuuleed tulsun humuust yamar zohitsuulalt hiigeed daraa jil ruu ni shiljuuleh ch yumuu neg gargalgaa bh blguidee . Taiwan bai. sar burd ni tuldug gd hulhudaad zalhuuraad bsan yum bol bhgui kkk

      Хариулах