“Зөв амьдрал”-ын энгийн зарчим

Twitter Print
2020 оны 04-р сар 19-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэнд:

1. Тохирсон хэмжээний ус уу.

2. Өглөөний цайгаа тогтмол ууж, өдөр ханхүү шиг, оройдоо гуйлгачин шиг хооллоорой

3. Ургамлын гаралтай хоол хүнс их хэмжээгээр идэж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бэлэн хоолноос татгалзаад үзээрэй

4. Хөгжилтэй тоглоом тоглох зав гарга

5. Ном их унш.

6. Өдөр бүр дор хаяж 10 минут чимээгүй бай.

7. 7 цаг нам унтаарай

8. Өдөрт 10-30 минут алх Явж байхдаа инээмсэглээрэй.

Хувь хүний ​​тухай:

1. Амьдралаа бусдын амьдралтай харьцуулж болохгүй. Бусдын амьдрал яаж өнгөрснийг мэдэхгүй бөгөөд тэдний явсан замаар хэн ч явж чадахгүй

2. Сөрөг бодол, хянах боломжгүй зүйлийг бүү хадгал. Үүний оронд өөрийнхөө энергийг одоогийнхоо эерэг бүхэнд төвлөрүүл.

3. Хязгаараа мэдэх.

4. Өөрийгөө болон өрөөлийг хэт хатуугаар бүү шүүмжил.

5. Үнэт цагаа хов жив дээр бүү үр.

6. Сэрэхдээ илүү их мөрөөд.

7. Атаархал бол цаг заваа үрэх явдал юм. Танд хэрэгтэй бүх зүйл байгаа.

8. Өнгөрсөн үеийн бэрхшээлийг март. Хайртай хүнийхээ өнгөрсөн алдааг битгий сануул. Энэ нь таны жинхэнэ аз жаргалыг сүйтгэх болно.

9. Амьдрал богино үзэн ядалт бачуурал бусдын бурууг олох гэж цагаа бүү бар. Бусдыг үзэн ядах хэрэггүй.

10. Таны аз жаргалд танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй.

11. Амьдрал бол сургууль гэдгийг ойлгоорой, та насан туршаа сурагч л байдаг.

Асуудал бол алгебрийн хичээлийн бодлого шиг гарч ирэх, алга болох сургалтын хөтөлбөрийн л хэсэг юм, гэхдээ таны сурч мэдсэн зүйл насан туршдаа хадгалагдах болно.

12. Илүү их инээмсэглэл, инээд шиг цайлган сэтгэл хөдлөл үгүй.

13. Та маргаан бүрийг ялах албагүй.

14. Хэрэв ноцтой асуудал гарвал сэтгэл судлаач дээр очоод нь нэг нэгээр нь шийд.

Here's A Diet Chart For Women To Lose Weight - Boldsky.com

Хүмүүстэй:

1. Гэр бүлийнхэн рүүгээ байнга залгаарай.

2. Өдөр бүр бусдад сайн зүйл хий.

3. Бүх зүйлд болон бүгдийг уучлах сэтгэлтэй бай

4. 60-70 насны хүмүүстэй илүү цагийг өнгөрөөн асуух юмаа сайн асуу

5. Өдөрт дор хаяж 3 хүнтэй инээмсэглэн харьцаад үз

6. Бусад хүмүүс таны талаар юу гэж боддог вэ гэдэг бол таны бизнесийн асуудал биш юм.

7. Өвдсөн үед таны ажил танд анхаарал тавихгүй. Найз нөхөд ах дүүстэйгээ холбоотой байгаарай.

Амьдрал:

1. Танд хэрэггүй бүх зүйлээс салах гэж оролдоод үзээрэй

2. Нөхцөл байдал сайнаар эсвэл муугаар өөрчлөгдөнө бууж өгвөл бүр мөсөн ялагдана

3. Ямар мэдрэмж төрж байгаагаас үл хамааран босоод хувцаслаж гараад алх, Тархи чинь илүүг сэтгэнэ

4. Хамгийн шилдэг нь хараахан ирээгүй байна гэж бод

5. Та аз жаргалтай байгаагаа мэдрэх л дургүй. Тиймээс аз жаргалтай байгаадаа баярлах л хэрэгтэй.

"Зөв амьдрал"-аас

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.