Зурхай унших хэрэггүй, өөрийн дотоод хүч чадалд итгэ

Twitter Print
2020 оны 05-р сар 21-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Цаг хугацаа өнгөрөх тусам бидний үзэл баримтлал өөрчлөгддөг. Ингэх ч учиртай. Баялаг, үнэт зүйлс гэж чухам юуг хэлж, ойлгох нь бас л өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа.

Амжилттай явах гэдэг нь нийгмийн хамтын ухамсарт буй ойлголтоор бизнес, материаллаг амьдралдаа ихийг бүтээж буй нэгнийг, энэ ертөнцийн мэдээллийн боловсролын тодорхой түвшинд хүрч чадсан хүнийг, бас олны дунд танигдсан, өндөр албан тушаалд хүрсэн нэгнийг хэлдэг. Мэдээж энэнтэй хэн ч маргахгүй. Гэвч энэ ойлголт маань бага багаар, аажмаар өөрчлөгдөж байгаа. Хувь хүний үзэл баримтлал өөрчлөгдөх нь маш амархан. Харин хамтын ухамсарын хэв загвар маш удаан өөрчлөгддөг. Энэ нь бүх нийтээрээ, эсвэл олонхийн сэтгэл зүйд хүлээн зөвшөөрөгдсөн, маргах зүйлгүй үнэн гэгддэг ойлголтуудыг хэлж буй юм. Жишээ нь төрсөн бол үхэх үнэн, хүн нисдэггүй гэх мэт. 

Үүнийг дурдахын учир нь хамтын ухамсар дах олон үзэл баримтлал аажим боловч эргэлт буцалтгүй өөрчлөгдөөд эхэлж байгаа нь тэнд ёс заншлын улбаатай болон зориудаар суулгаж, хүн төрөлхтнийг удирдах, харанхуй байлгахад шаардлагатай зохиомол үзэл онолууд биднийг хуурч чадахаа больж байгаа болон, бидний ухамсар, дотоод бурханлиг чанар сэрж сэргэж буйтай холбоотой. Энэ нь мөн л санамсаргүй хэрэг биш бөгөөд, бүхий л хорвоо ертөнц харанхуйгаас салж дэвшилтэт эринд орж буй нөлөөлөлтэй холбоотой. Тэгэхээр бидний мэддэг, итгэдэг энэ амьдралын, энэ нийгмийн үнэт гэгдэх зүйлс маань бас л өөрчлөгдөж байгаа. 

Харин бидний хувьд энэ өөрчлөлтөнд оруулах хамгийн том хувь нэмэр бол өөрсдөө өөрчлөгдөж, сайхан гэрэлт цагийг улам түргэн бий болгох явдал юм. Бидний олонхи нь аливаа чухал, шийдвэрлэх үйл явдалд оролцдоггүй. Миний хэрэг гэж юу байх вэ гэж бодоцгоодог. Энэ бол буруу. Яагаад гэвэл уг үйл явдал болж буй орчинд, тэр улсад, тэр гариг дээрээ чи өөрөө амьдарч байгаа. Тэгэхээр яагаад амьдрал ирээдүйд чинь шууд нөлөөлөх зүйлд оролцолгүй зугатаах ёстой гэж. 

...Цаг өөр болж байна. Бид ч бас өөрчлөгдөх учиртай. Гэхдээ гадна өнгө төрх, материаллаг амьдрал бус, дотоод үзэл баримтлал, мэдлэг, сүнслэг байдлаараа хөгжиж өөрчлөгдөх ёстой. Ингэж бид шинэ эринд орж чадна. Шинэ эриний үр хойчдоо сайн цагийн эхлэл, шимт хөрс нь болж бид л хөгжихгүй бол итгэл найдварыг өөр хаанаас хайх билээ.

Тиймээс өөртөө итгэ. Өөрийн дотоодод буй агуу их хүч чадалд итгэ. Бусдаас бүү асуу. Зурхай унших хэрэггүй. Зүгээр л өөрийгөө орчлон ертөнцийн жижиг загвар гэдгээ ухаарч чадвал бусад бүх асуултын хариуг олж авч чадна. Амьдралдаа жинхэнэ утгаар нь эзэн болох цаг, хариуцлага бид бүгдэд тулгарч байна. Харин бүгд саятан, эзэд, захиралууд болох ёстой гэж андуурах хэрэггүй. 

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.