Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт: Нэгэн гэрэл зургийн тухай

Twitter Print
2023 оны 03-р сар 08-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Энэхүү гэрэл зураг бол монголын эмэгтэйчүүдийн хувьд бэлгэ тэмдэг болсон түүхэн гэрэл зураг юм. Учир нь, 1924 онд Монголын эмэгтэйчүүдийн анхны байгууллага бий болж, 1926 онд монголын эмэгтэйчүүд анх удаа Мартын 8-ыг тэмдэглэжээ.

1921 оны Ардын хувьсгалын үр дүнд монголын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй нэгэн адил эрхтэй гэдгийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. 1920-1930-аад оны үед монголын сонин хэвлэлүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн байр суурь, тэгш эрхийн талаар олон цуврал нийтлэлүүд гарч байсан нь төр засгаас хүйсийн тэгш байдлыг хангахыг дэмжиж байсны илэрхийлэл юм.

Энэхүү гэрэл зураг дахь эмэгтэйчүүд бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр өөрсдийн эрхийг хамгаалахаар Монголын өнцөг булан бүрээс цугларсан Эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэн гишүүд юм. Зурагт буй эмэгтэйчүүдийн ард татсан улаан даавуун дээр монгол бичгээр: “Март хэмээх 3 сарын 8-ны өдөр бүх дэлхийн дарлагдсан эмэгтэйчүүд эрх чөлөөгөө гартаа авч эзэрхэг түрэмгийн өмнөөс эсэргүүцтүгэй. Монголын малчин олон эмэгтэйчүүдийн эрх чөлөө бадарч эдийн хувийн дарлагдлаас ангижирсугай.” гэжээ.

Зураг дахь эмэгтэйчүүдийн зүүсэн туузан дээр монгол бичгээр бичсэн үгүүдийг сийрүүлбэл: “Үгээгүй ардын ангийн тэмцсэнийг хатуугаар хөгжүүлэн нийгэм журам шатаар дэвшүүлэх явдалд үйлдвэрчин, тариачин, ажилчин, малчин эмэгтэй ард бүхэн бүхий л хүчээ зориулсан дэлхийн үгээгүй ядуу малчин ардын эрх чөлөө мандтугай. Ардын хувьсгалт … мандтугай.” хэмээжээ.

Энэ гэрэл зургийг он цагийн хувьд 1920-иод оны дунд үед холбогдоно гэж үздэг.

Г.Очбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • NEWS2023

      (102.89.34.165) 2023-02-08 07:58
      • 0
      • 0

      Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258

      Хариулах