
Т.Бадамжунай болон IT инженер Т.Анхбаяр нарын мэдүүлэг “60 тэрбумын хэрэг”-т update хийх нь!
Т.Бадамжунайг 2023 оны 4 дүгээр сарын 5-нд Филлиппин улсаас баривчилж авчирсан. Үүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-нд “60 тэрбум”-ын схемийг зохисон, IT инженер Т.Анхбаярыг хорьсон байдаг. Тэдний мэдүүлэг “60 тэрбумын хэрэг” нэртэй, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэмт хэргийг дахин сөхөж шалгахад хөтлөв бололтой.
Ер нь Т.Бадамжунайг 2018 онд Замын-Үүд боомтоор хууль бусаар, хулгайн замаар яагаад яаран хил давах болсныг тэгэхэд төдийлөн “тоогоогүй” нь алдаа болсон байж мэдэх юм. Учир нь тэр бол УИХ-ын сонгуулийн дараахан, “60 тэрбумын хэрэг” ид ял шийтгэгдэх гэж байхад оргон зайлсан гэдгийг анзаарахгүй өнгөрөх учиргүй юм шүү.
Яг тэр үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж “60 тэрбум бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэж Нямдоржийн хоолойг Чаппи дуурайхыг хэлнэ. Түүнээс биш Сандуй, Энхболд өөрсдөө ярихыг эвлүүлэг гэдэггүй юм” гэж мэдэгдсэн билээ.
Тухайн үед Ц.Сандуйгийн удирдлага дор Т.Анхбаяр, А.Ганбаатарын удирдлагад Г.Доржзодов нар тус тус схемийн дагуу ажилласан нь баримтаар нотлогдсон байдаг. Т.Бадамжунайг баривчлан авчирч, Т.Анхбаяр мэдүүлэг өгч эхэлснээр энэ хэрэг дахин сөхөгдөж тун өргөн хүрээг хамарч Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдагчдын бүлэглэл илрэх нь энэ хаврын улс төрийн оргил хэсэг болж мэдэхээр байна.
Ерөөсөө энэ Засгийн газрын тэргүүн ч “60 тэрбумын хэрэг”-тэй тэмцэж гарч ирсэн, тэмцсээр ч байгааг олон нийт мартаагүй. “60 тэрбумын хэрэг”-ийн ард “загасны ойтой” бидний мартах шахсан М.Энхболд, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг, тэдний бүлэглэлийн ажлын том үр дүн болох “Эрдэнэтийн 49 хувийнхан” багаараа холбогдож мэдэх сэжүүрүүд олдож эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайг хилээр даван зугтсанаас хэд хоногийн дараа хэн гэгч жолооч руу хэр их хэмжээний мөнгө Оросын аль банкнаас ямар учиртай орсон гэж бодно? Түүгээр нь Т.Бадамжунай хүний нутагт ажилгүй орлогогүйгээр хамгийн тансаг нөхцөлд хэрхэн аж төрж байв гэдэг сонин биш гэж үү? Хүнийх нь биеийг биш, мөнгөнийх нь мөрийг хөөх ийм зөв замд хөтөлж үр дүнд хүрдэг аж. Одоо Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон “60 тэрбумынхан”-аас өөр ямар гээчийн гэмт хэргүүд илрэх бол гэдэг нь цаг хугацааны асуудал боллоо.
“Хууль нүдтэй” гэдгийг харуулж, тухайн үед халхад багтамгүй ханхалзсан эрх мэдлээр дулдуйдаж хэсэг бүлэглэлийн шүүлтүүрээр Засгийн газар эмхлэн байгуулж байсан хүмүүс төрийн шүүхийн өмнө ирэх цаг тун ойртлоо. Хэзээ ч баригдахгүй мэт авирлаж байсан зугтагсад, өчүүхэн мөнгөний төлөө эрдэм боловсролоо эх орныхоо ирээдүйн эсрэг ашиглаж байсан “том жижиг” хэн ч хуулийн өмнө ирдгийг энэ хэргийн кейс харуулна гэж бодож байна.
Тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Ж.Батзандан гэдэг хүн нэр цохож Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг АТГ-аас эрэн сурвалжилж байна гэдгийг “тоглоомоор” орон даяар мэдэгдэл хийж зарлаагүй байх. Сонгуульд ялсан, эрх баригч намын “гал тогоо”-г барьж байсан, одоо ч энэ албыг хашиж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэр үед уг бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хамгийн түрүүнд нотлон хэлж байснаас гадна Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас ирүүлсэн “эвлүүлэг” гэх мэдээлэлд итгэж олон нийтэд хандан мэдээлэл хийсэндээ уучлал гуйсан!
Энэ бүхэн “60 тэрбумын хэрэг” бол “Улс төрийн амьд хэрэг” гэдгийг харуулдаг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар, хуйвалдаж авсан хэрэг мөн болбоос үр дагавар нь хэдэн жил үргэлжилж, хэнийг хохироож хэнд ашиг авчирсан бэ гэдгийг шүүх хэлэлцэх цаг мөч холгүй байна.
У.Оргилмаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Bold
(202.126.90.83) 2023-05-08 20:24Odoo blimoor yumda hudlaa neg 60 terbum yarisn eniin orond ter nuursnuu hulgaichd hugjliin bankni hulgaichidaa plj ileruuleldee uchnuun ih naydaer idsn humuusiig olohgui hudlaa gdg n batlagdsn yumiig dahijnhudlaa suhuud nuursnii hulgai hugjliin bankni hulgai ed nariig darah gj bgaa blgui de
Хариулах
Зочин
(46.182.21.250) 2023-05-05 23:25guiy zvgeer ih naydaar ni hussan hulgaich naraa barichih
Хариулах
Зочин
(192.42.116.181) 2023-05-05 23:24enenees uur yum oldohgvi bnuu hudlaa ingej baigaad nuursnii hulgaichidiig martagduulah geed bnuuu
Хариулах
Зочин
(45.9.150.103) 2023-05-05 23:23chawaasdaaa yaria tudii zviliig ingej bhaar barimtaar notlogdson tom herguudee shiidwerleechee
Хариулах
Зочин
(192.42.116.219) 2023-05-05 23:2144ih nayd notolgootoi 60 terbum yaria tudii yaay bas l ih yalgaa bgaa yum shuu uul ni
Хариулах
Зочин
(162.247.74.216) 2023-05-05 23:15ишш чааваасдаа нүүрсчидэээ барьчих тэхүү
Хариулах
Зочин
(192.42.116.199) 2023-05-05 23:14Сонгууль ойртож байгаа юм байна даа хаха гэхдээ энэ хүний схем сонссон гээд буруудчаад байгаа гарууд биш нотлох баримттай нүүрс шаасан гаруудыг шалгамаар байна аа
Хариулах
Зочин
(185.220.101.58) 2023-05-05 23:13za yostoi oilgohgvi yum bbaina zvger neg yariag yug ni shalgah geed bgaan dorjzodow zohiogood ed nart sonsgoj hugjliin bank nuurschid chine bvr notloh barimttai yum bgaazdee
Хариулах
Зочин
(89.234.157.254) 2023-05-05 23:12songuulich oirtoj bgaan bn daa demii yaria shalgasan bolj bhaar ter hugjliin banknii hedee bariach hudlaa l neeh ih heleltsuuleg hiisen uls
Хариулах
Зочин
(192.42.116.182) 2023-05-05 23:1260 чинь нүүрсчид, концесчид, хөгжлийн банк, ждүчидын хажууд ёстой жараахай биздээ ххэ
Хариулах
Зочин
(192.42.116.192) 2023-05-05 23:11нөгөө үг хөөхөөр үхэр хөө гэдэг бил үү тэрэн шиг зүгээр нэг яриа шдээ чаваас өөр том хэргүүддээ хариуцлага тооцуулах хэрэгтэй шдээ
Хариулах
Зочин
(103.251.167.20) 2023-05-05 23:10сонгууль ойртохооор 60 зориг хоёрыг ярьдаг болох юм байна лдаа нүүрсчидээ барьчихлаа гэвэл илүү дээрсэн
Хариулах
Зочин
(45.154.98.33) 2023-05-05 23:09Нүүрс шаасан гаруудаа яах уу ? төрийн ордонд биднийгээ удирдаал байж байг уу
Хариулах
Зочин
(171.25.193.235) 2023-05-05 23:09нүүрсчидээ бариачээ
Хариулах
Зочин
(146.59.44.45) 2023-05-05 22:56za uhsen 60 terbumiig yug ni shalgadag yum ugasaa l oilgomjtoi zvger neg yaria l bsn bizdee naadahnii chine hajuud barimt notolgootoi nuurs hugjliin banknii herguudee shalgaad heregtnuudiig bariasai
Хариулах
Zochin
(66.181.161.238) 2023-05-05 05:20Nuurschidee IL bolgooch. Zolih hunee mun olovoo
Хариулах
Zochin
(202.126.89.161) 2023-05-04 17:13Их наядуудаа бичээ. 60 тэрбумын схем зохиож ярьсан хүмүүс чинь хариуцлагаа хүлээцэн. Одоо том хулгайнуудаа ярьцгаая
Хариулах
Зочин
(122.201.24.4) 2023-05-04 15:49Ямар цагдаа эвлүүүлэг гэсэн
Хариулах
Зочин
(192.42.116.174) 2023-05-04 13:21Нүүрс Хөгжлийн банкны дээрэм ээ бултуулж байгаа юм байна лдаа тэр хулгайч нараа бариаё
Хариулах
Зочин
(192.42.116.176) 2023-05-04 11:23Ukhsen khoinoo jaran terbumbol zugeer neg erkh medeld khureh gej zokhioson zokhiol gej khardag baakhan khun khelmegduulj erkh medeld khurchikheed ikh naydaar ni idej uuchikhaad odoo ikh naydiin khulgaigaa nuukh gej dakhiad yrij baina uu te
Хариулах
Зочин
(192.42.116.185) 2023-05-04 11:19Яаая нүүрсний хулгайчидаа мартагдуулах гээд айн жарантэрбум чинь яриа 44 их наяд чинь баримттай хулгай
Хариулах
Зочин
(66.181.161.112) 2023-05-04 11:16Xaxa naad 60 terbum chine bvr ulig bolloo huue haha yamarch barimtgvi zvgeer neg yarua tudii zviliin araas ahin dahin huutsulduj bhaar naad barimttai herguud nuurs hugjliin banknii herguuddee shiitgeliig ni uguuch
Хариулах
Зочин
(202.126.89.161) 2023-05-04 17:14Яг зөв
Хариулах