Хулсны баавгай Хятадыг олон улсад сурталчилж байна

Twitter Print
2014 оны 05-р сар 25-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд Хятад-Малайзын дипломат харилцааны 40 жилийн ойн баяр тохиож байна. Малайзын “Боинг 777” онгоцны ослын улмаас хоёр улсын харилцаанд таагүй байдал үүсээд байсан. Харин урд хөрш Малайзтай найрсаг харилцаагаа сэргээж улсынхаа бэлэг тэмдэг болсон хулсны баавгайг түрээслэхээр болжээ. Малайзын амьтны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд найман настай Фува, Фенгуй нэртэй хоёр баавгайг тодорхойгүй хугацаагаар байлгах аж. Энэ нь хоёр улсын харилцаанд эерэгээр нөлөөлнө хэмээн тоймчид үзэж байна. Хятад өмнө нь АНУ, Япон, Их Британи, Сингапур, Франц улсуудад хулсны баавгайгаа түрээслүүлж байжээ. “Хулсны баавгайн дипломат ажиллагаа”-г 1984 оноос эхлэн хэрэгжүүлсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.