Шүүгч Б.Цолмонбаатар 5 жил, шүүгч Э.Халиунбаяр 3 жилийн хорих ял авлаа

Twitter Print
2020 оны 05-р сар 26-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Шүүгчдийн холбогдсон Салхитын ордын авлигалын хэргийг ХУД-ын шүүх бүтэн 7 хоногийн турш хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдөр хэргийг шийдсэн шүүгч нь шүүх хурлын танхимаас өөрийн биеэр дараах мэдээллийг өглөө. Тоймловол:

1. СХД-ийн Иргэний хэргийн танхимын Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт хахууль өгсөн, авсан хэргээр 5 жилийн хорих ял оноож, гэмт хэргийн улмаас олсон 60 сая төгрөгийг гаргуулах

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаярт бусдад хахууль зуучилсан гэх хэргээр 3 жилийн хорих ял

3. ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөх тасгийн дарга Г.Алтан-Очирт хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдийг хийсэн гэх үндэслэлээр 3 жилийн хорих ял, гэмт хэргийн улмаас олсон 50 сая төгрөг гаргуулах

4. Салхитын лицензийг булаалдагч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт өөртөө болон бусдад давуу байдал олохын тулд хахуул өгсөн хэргээт тус бүрт нь 3 жил хорих ял оногдуулжээ

5. Хахууль өгөгчдийн хамтрагч шүүгдэгч Гансүх нь Монгол улсаас гарч явсан учраас хэргийг шийдээгүй байна. Гансүх нь шүүгдэгч Өнөрцэцэгийн хүү бөгөөд Г.Жаргалангийн үеэл юм.

6. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг шинжлэн судлах явцад шүүгдэгч Өнөрцэцэгийн бие муудаж ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ. Өнөрцэцэг нь сэтгэцтэй холбоотой эмгэгтэй гэх хувийн мэдээлэл шүүхийн хавтаст хэрэгт авагдсан байсан учраас түүний хэргийг тусгаарлажээ. Өнөрцэцэг нь Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгч Сайханцэцэгт 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдоод байсан юм.

7. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмонг өмгөөлөгч Амгаланбаяраар дамжуулан 45 сая төгрөг , Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоожийг өмгөөлөгч Ш.Энхтөрөөр дамжуулан 10 сая төгрөг авсан гэх хэрэгт яллаад байсан . Гэвч шүүгч Д.Цолмон, Г. Цагаанцоож нар нь уг мөнгийг авсан нь тогтоогдоогүй учраас шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.Харин өмгөөлөгч Амгаланбаяр нь албан тушаалтны нэр барьж гэмт хэрэг хийсэн нь тогтоогджээ. Өмгөөлөгч Ш.Энхтөрийн үйлдлийг ч мөн нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Баасанжавын Отгон-н зураг.

8. Хахуул өгөгч Г.Жаргалангийн гэрээр бэлнээр олдсон 1,4 сая доллар буюу 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг улсын орлого болгохоор шийдсэн байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд: Шүүгчдэд хахууль өгөх ажлыг зохион байгуулсан хэргийн оролцогч Г.Жаргалан, Гансүх болон шүүгч Б.Цолмонбаатар нар бүгд төрсөн ах дүүгийн хүүхдүүд буюу үеэлүүд юм. Шүүгдэгч Өнөрцэцэг нь Гансүхийн ээж. Харин Г.Жаргалан нь Ш. Мөнгөншагайн дүү охинтой суусан хүргэн нь юм. Ш.Мөнгөншагай анх Салхитын ордын лицензийг авч, хүргэн дүүтэйгээ компани байгуулан эзэмшснээс үүдэн Г.Жаргалангийн хамаатан садангууд энэ хэрэгт холбогдсон түүхтэй.

Сэтгүүлч Б.Отгон

2020.05.26

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.