Тайландын экс ерөнхий сайд Ийнглак Чинаватыг гэр бүлийнх нь хамт баривчилжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 26-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Тайландад төрийн эргэлт хийсэн цэргийнхэн тус орны ерөнхий сайд асан Ийнглак Чинават болон түүний гэр бүлийнхнийг баривчлан хорьжээ. Түүнчлэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан зуу гаруй хүнийг улсаасаа гарч явахыг хориглосон байна.

Тайландын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр энэ сарын 7-нд Ийнглак Чинаватын Ерөнхий сайдын бүрэн эрхийг эогсоосон юм. Ингэхдээ түүнийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн талынхандаа улс орны дээд албан тушаалуудыг өгсөн хэмээн буруутгасан билээ.

Тэр цагаас хойш Ийнглак олон нийтэд харагдаагүй гэнэ. Засгийн газрыг эсэргүүцэгчид болон дэмжигч улаан цамцтануудын хоорондох тэмцэл даамжирч, улс орны байдал тогтворгүй болсны дараа тус улсын армийн тэргүүн, генерал Ген Прают Сан-Оча цэргийн эргэлт хийснээ зарласан юм.

Мөн тавдугаар сарын 22-ноос эхлэн байлдааны цагийн байдал тогтоож хөл хорьсон. Бидний үйлдэл нь засгийн эрхийг булаан авах гэсэн оролдлого биш хэмээн цэргийнхэн мэдэгдсэн байна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.