Хонгконг дэлхийн эдийн засаг, худалдааны төв гэсэн статусаа алдаж болзошгүй

Twitter Print
2020 оны 05-р сар 28-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хонгконгийн тусгай захиргааны бүс нь АНУ-ын хуулиар олгогдох онцгой эрх бүхий статусыг цаашид эзэмших боломжгүй болсон хэмээн АНУ-ын Конгресст мэдэгджээ.

Түүний хэлж байгаагаар БНХАУ Хонгконгийн автономит байдлыг үндсээр нь нурааж байгаа учраас АНУ-аас Хонгконгт олгосон худалдааны онцгой эрхийг цаашид сунгахыг дэмжих боломжгүй аж. БНХАУ-ын эрх баригчдын зүгээс хэлэлцэж буй Үндэсний Аюулгүй Байдлын тухай хуулийн төслийн эсрэг Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн жагсаал цуглаан зохион байгуулаад байна.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хонгконгийн тусгай захиргааны бүсэд олгогдсон худалдааны онцгой эрхийг цуцлах эсэхийг шийдэх аж. Тэрээр виз болон эдийн засгийн хориг тавих тавихаас гадна Хонгконгийн экспортын бараа бүтээгдэхүүнд тогтоосон татварын хөнгөлөлтөө цуцалж ч болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Үндэсний Аюулгүй Байдлын тухай хуулийн төслийг санаачилсан Хятадын улс төрийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн эсрэг хориг арга хэмжээ ч авч болзошгүй гэнэ.

Hong Kong no longer deserves special U.S. status, Pompeo says ...

БНХАУ-ын эрх баригчдын зүгээс санаачилсан Үндэсний Аюулгүй Байдлын тухай хуулийн төслийн эсрэг лхагва гарагийн жагсаал цуглааныг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай ус шүршигч, үрлэн сум зэргийг ашиглан, 360 хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.