ОХУ нэн хэрэгцээт эмийн үнийг бууруулах шийдвэр гаргажээ

Twitter Print
2019 оны 12-р сар 17-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Засгийн газрын нэгэн тогтоолыг батламжилж гарын үсэг зуржээ. Энэхүү тогтоолоор (2019.12.16-ны өдрийн 1683 тоот тогтоол) хүн амын эн тэргүүний хэрэгцээний зарим төрлийн эмийн үнийг бууруулах, зохистой түвшинд хязгаарлах тухай шийдвэрийг гаргажээ. 

ОХУ нь эмийн томоохон үйлдвэрлэгч улс учир эм үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ бүртгүүлэхдээ үнийг зохистой түвшинд байлгах үүрэг хүлээх, өмнөх жилүүдэд бүтээгдэхүүнээ бүртгүүлсэн эмийн үйлдвэр, бөөний худалдаа эрхлэгчдийг 2019-2020 онд багтаан нэг удаа бүртгэлээ дахин хийлгэх шаардлагыг тавьжээ. 

Манайд зарим нэр төрлийн эм харьцангуй өндөр үнэтэй байгаа талаар иргэд гомдол гаргаж байсан. Ямар боловч ирэх он гараад зарим чухал нэр төрлийн, өндөр үнэтэй эмийг манай иргэд ОХУ-аас харьцангуй боломжийн үнээр (Худалдан борлуулах зорилгоор бус, цөөн тоогоор өөрийн хэрэгцээнд) авах боломж гарах бололтой. Манай Эрүүл мэндийн яамныхан энэхүү тогтоолыг судлан үзэж, энэ шийдвэрийн дагуу үнэ нь хязгаарлагдсан, буурсан эм тариаг манай бөөний худалдаа эрхлэгчид хямд үнээр авах боломжтой эсэхийг судлан үзэх нь зүйтэй болов уу. (импортод өндөр үнэтэй хэвээр гарах магадлалтай)

Бөөний үнийн тухайд хэрхэн хямдрахаар одоогоор мэдэх боломжгүй, хоёрт эмийг их хэмжээгээр импортоор оруулахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч байх шаардлагатай байдаг.  

Эх сурвалж: government.ru, 1tv.ru

Н.Энхбаяр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • invite

      (112.72.11.67) 2014-05-27 21:18
      • 0
      • 0

      баярлуулсан нь сайхан ч заавал эцэг эхийн алдааг энэ бяцхан хүүхдүүдээр уламжлах нь зөв юм болов уу. Эд нар чинь өсөж том болох л байх даа.. Зарим гарчигаа бодмоор л...

      Хариулах