Энэтхэгт үерийн гамшгийн улмаас 110 гаруй хүн амиа алджээ

Twitter Print
2021 оны 07-р сар 24-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн баруун зүгийн Махараштра мужид үргэлжилсэн аадар борооны улмаас үүссэн үерийн гамшигт 110 гаруй хүн амиа алджээ.

Махараштра мужид энэ сард сүүлийн хэдэн 10 жилийн турш орж байгаагүй их хэмжээний хур тунадас орсон ба аврах багийнхан гамшигт нэрвэгдсэн иргэдийг аврах, аюулгүй газарт хүргэх ажиллагаа явуулж байна. Үерийн улмаас хөрсөнд нуралт үүссэнээс болж бүс нутгийн дэд бүтцэд эвдрэл гэмтэл гарч, гүүрнүүд нуржээ.

Эрх баригчид иргэдийг байшингуудынхаа дээвэрт гарахыг зөвлөсөн ба ингэснээр аврагчид тусламж хэрэгтэй иргэдийг олж, нисдэг тэрэгний тусламжтайгаар аврах боломжтой аж.

Энэтхэгийн Удхав Теккерей шуурхай хуралдаан зарлаж, хуралдааны үеэр төрийн албан хаагчдаас үерийн гамшигт өртсөн иргэд пэд шаардлагатай тусламжийг үзүүлэхийг даалгажээ.

Үерт автсан бүс нутгууд руу Энэтхэгийн тэнгисин цэргийн хүчний албан хаагчид, аврах багинхныг илгээсэн байна.

Аадар борооны улмаас төмөр замууд усан доор орж, галт тэрэгний хөдөлгөөн саатжээ.

Цаг уурын албанаас мэдээлж байгаагаар аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа ба Энэтхэгт хүчтэй аадар бороо орох үзэгдэл элбэг тохиолддог ч сүүлийн жилүүдэд давтамж нь ойртож, их хэмжээний устай орох болжээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.