
АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыг хахууль авсан хэмээн зургаан сая төгрөгөөр торгож нийтийн албанд томилогдох эрхийг нь 6 жил хүртэлх хугацаагаар хаслаа.
АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /хахууль авах/-т заасны дагуу “6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналтайгаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн.
Эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх аравдугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан. Гэм буруугийн шүүх хуралдаан аравдугаар сарын 13-ны өдөр болж хуульд заасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Тэрбээр ингэснээр хахууль авсан үйлдэлдээ хоёр дахь удаагаа энэ төрлийн ял сонсож буй юм.
Д.Батбаярыг өмнө нь улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авсан гэм буруутайд тооцож, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4-ийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэж 6.5 сая төгрөгөөр торгох ял Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон юм. АТГ-ын мөрдөгчид түүний өрөөнд нэгжлэг хийхдээ шүүгээнээс нь цаасан уутанд хийсэн хахуулийн 25 сая төгрөгийг нь эд мөрийн баримтаар хураасан билээ. Өмнө нь тэрбээр бусдаас хээл хахууль авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаснаар ийнхүү 6.5 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байдаг.
Тэгвэл энэ удаа ч бас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт НПГ-ын хяналтын прокурорт гаргасны дагуу шүүх хүсэлтийг нь хүлээн авсан аж.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.89.182) 2014-05-26 17:39pizza chicken shahslik hurgelt unegui .zahialgiin utas: 9857-6767 7676-6767 96903558
Хариулах