Харамч

Twitter Print
2022 оны 08-р сар 05-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

ХАРАМЧИЙНХАН

Нарийндаа хатсан нэг нөхөр байжээ. Тэднийд нэг өдөр найз нь зочилж ирсэн тул гэрийн эзэн хүүгээ дуудаад:

“Манайд зочин ирсэн. Энэ хүн бол миний хувьд маш эрхэм найз минь байгаа юм. Чи махны дэлгүүрт очоод хамгийн сайн махнаас нь шилж байгаад хагас кило мах аваад ир” гэжээ.

Хүү нь аавынхаа хэлснээр маханд явав. Хэсэг хугацааны дараа түүнийг гар хоосон буцаж ирэхэд аав нь “Мах хаана байна?” гэж асуутал хүү:

“Би махны худалдагч дээр очоод танайд байгаа хамгийн сайн махнаас чинь авъя гэсэн чинь худалдагч “Би чамд масло шиг мах өгье” гэлээ. Тэгэхээр нь би тийм юм бол махны оронд шууд маслыг нь авчихъя гэж бодсон юм.

Тэгээд хүнсний дэлгүүррүү очоод худалдагчид “Хамгийн сайн масло хаана байна, тэрнээсээ өгөөч” гэсэн чинь “Би чамд чихрийн нишингэний шүүс шиг тийм амтлаг масло өгнө” гэв. Тэгэхээр би бас л масло авснаас тэрийг нь л авсан нь дээр юм байна гэж бодоод захруу явлаа.

Зах дээр очоод худалдаачинд “Надад хамгийн сайн чихрийн нишингэний шүүснээсээ өгөөч” гэхэд минь “Тэгэлгүй яахав, хамгийн сайнаас нь өгнө. Манай чихрийн нишингэний шүүс цэвэр тунгалаг ус л гэсэн үг” гэж хэлэхээр нь би манайд ч гэсэн цэвэр ус байгаа юм чинь гээд ямар ч юм авсангүй хүрээд ирлээ…”

Аав нь хариуд нь: Ямар ухаантай хүү вэ чи… Гэхдээ чи нэг юмыг анхаараагүй нь тоогүй. Дэлгүүрээс дэлгүүр, худалдагчаас худалдагч хүртэл явахдаа чи өөрийнхөө гутлыг өмсөж явсан байна!

Хүү: Үгүй ш дээ аав аа, зочны гутлыг өмссөн байгааг минь харахгүй байна уу, та?

Эх сурвалж: ‎مكتبة_بنيان-

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.