Бээжин Хонгконгийн сонгуулийн тогтолцоог өөрчилнө

Twitter Print
2021 оны 03-р сар 05-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Бээжин Хонгконгийн тусгай захиргааны бүсийг "эх орончид"-оор удирдуулахын тулд Хонгконгийн сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр төлөвлөжээ. Хонгконгийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай хуулийн төслийг энэ пүрэв гарагт эхлэх БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцэх гэнэ.

Тухайн хуулийн төслийг хэрэгжүүлж эхэлснээр Хонгконгийн тусгай захиргааны бүс дэх Бээжингийн хяналт нэмэгдэнэ гэдгийг ажиглагчид онцолж байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал нь жил бүрийн 3-р сарын эхээр болдог ба тус хуралд Хятадын бүх муж, засаг захиргааны нэгжийг төлөөлөн 3000 орчим төлөөлөгч ирж оролцдог билээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хуралтай зэрэгцэн БНХАУ-ын Улс төрийн зөвлөлийн хурал болж байгаа ба мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятадын Төрийн зөвлөл Хонгконгийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх шийдвэрийг хэдийн гаргачихсан аж.

Хонгконг нь БНХАУ-ын тусгай захиргааны бүс бөгөөд "нэг улс хоёр тогтолцоо" зарчмын дагуу Их газрын Хятадаас хараат бус, өөрийн гэсэн хууль эрх зүйн тогтолцоотой билээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Бээжин Хонгконгийн автономит байдлыг үгүй хийж, хонгконгчуудын эрх чөлөөг боогдуулж байгааг хүний эрхийг хамгаалах байгууллагууд, ардчилсан иргэний хөдөлгөөнийхөн онцолсоор байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд шүүхээс Хонгконгийн сөрөг хүчний 47 гишүүнийг нам дотроо хууль бусаар санал хураалт явуулсан хэмээн буруутгаж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр ял оноосон юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.