
Германы баруун зүгт орших Ханау хотын шөнийн цэнгээний газруудад зэвсэгт этгээдүүд гал нээж 8 хүний аминд хүрчээ.
Орон нутгийн цагаар 22 цагийн орчимд зэвсэгт этгээдүүд эхлээд Ханау хотын төвд байрлах шөнийн цэнгээний газар гал нээж 3 хүний аминд хүрсэн ба үүнийхээ дараа Кесселштаат дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газарт дахин гал нээж 5 хүний аминд хүрчээ.
Халдлагын улмаас 5 хүн шархдсан байна. Зэвсэгт этгээдүүд хэргийн газраас хар бараан өнгийн автомашинтай зугтсан байж болзошгүй хэмээн мэдээлж байна. Халдлагыг үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаандаа цагдаа нар нисдэг тэрэг ашиглаж байгаа аж. Халдлагыг ямар зорилгоор үйлдсэн болох нь тодорхойгүй байна. Өнгөрсөн бямба гарагт Берлин хотод мөн л зэвсэгт халдлага гарсан ба халдлагын улмаас нэг хүн амь үрэгдэж, 4 хүн шархдсан юм. Халдлагыг үйлдсэн этгээдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.