Монгол малын сүү цэнхэр гаригийн цэлэлзэх алсыг зорино...

Twitter Print
2022 оны 04-р сар 27-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Монгол малын сүү цэнхэр гаригийн цэлэлзэх алсыг зорино...

Найман аймгийн 14 сумын 2400 малчны хотоос монгол малын сүү цагаан идээ экспортонд гарч, гаднын улс орнуудыг зорих нь ээ. Үүнээс сайхан мэдээ гэж юу байх билээ. ТЭСО грүпп " Милко" компаниа 2009 онд байгуулснаас хойш өргөжин тэлсээр, Монголын зэрлэг байгалийн аньс нэрс, чацаргана, монгол малын сүү саалийг боловсруулан, үндэсний брэнд үйлдвэрлэн хүнсэнд нийлүүлж иржээ.

Эдний сүүний машинууд эргэх дөрвөн улиралд эцэхийг мэдэхгүй хот хөдөөг холбон хурдалж, хэд хэдэн салбар үйлдвэртээ зориулан нийт 10 сая литр сүү зөөвөрлөн давхидаг. Монгол түмнийхээ хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортын шинэ орон зайд 2014 оноос эхлэн хүч сорьж, хүнсний экспортын хэмжээгээр улсдаа тэргүүлдэг болжээ.

Тэгвэл одоо "Уламжлалыг шинэчилнэ" уриатай Милкочууд тэдний брэнд бүтээгдэхүүний гадаад дотоодын хэрэгцээг хангахын тулд Монголын анхны олон төрөлт хүнсний үйлдвэр байгуулахаар дөрөөгөө чангалж байна. Уг үйлдвэрийг найман жилд багтаан барих бөгөөд, 60 тэрбум төгрөгийн ногоон зээлийн гэрээг Хаанбанктай үзэглэсэн байна.

Ногоон зээл гэж юу вэ? Байгалийн гаралтай түүхий эдээр байгал ба хүнд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг. Хаанбанкны Ногоон зээлийн хамгийн өндөр дүнгийн шаардлагыг хангасан Милко компани гадаад, дотоодын хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүдийнхээ нэр төрлийг олшруулан үйлдвэрлэнэ гэсэн үг.

Эдүгээ найман аймгийн 14 сумын 2400 малчнаас 10 сая литр сүү жилдээ худалдан авдаг Милко хэдэн жилийн дараа бүүр олон малчинтай хамтран ажиллах нь. Бүүр олон айлын амьдрал баталгаажих нь. Энэ сайн мэдээ биш гэж үү?

Монгол малын сүү, Монголын байгалын шимт хүнс цэнхэр гаригийн цэлэлзэх алсын хязгаарт ч хүрэх нь ээ. Монголын анхны олон улсын жишиг стандартыг хангасан, тэр тусмаа экспортын хүнсний үйлдвэр ийнхүү санхүүжилтээ олж, шаваа тавьлаа, гоё байна. Энэ чинь л утгаараа уламжлал дахь шинэчлэл шүү дээ, чүү... Ташуур өргөе, тачигнуулаад өг!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.