
-
Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.
-
Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.
-
Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
-
Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.
-
Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй. Бахдан баярлаж сур
-
Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ. Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.
-
Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
-
Найз нөхөд, ойр дотныхондоо цаг мөнгө гаргаж бай.
-
Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
-
Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч, амьдрах сайхан.
-
Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз.
-
Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.
-
Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал. (40-с дээш насныханд)
-
Шөнө гоё бол битгий яаар. Дахин ийм шөнө олдоо ч уу.
-
Өгөөмөр бай. Хариу харалгүй тусла. Тусалсан бол дор нь март.
-
Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
-
Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.
-
Юмыг хурдан эхлэ. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана.
-
Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг.
-
Жаахан тэнэг мэсэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.
-
Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.
-
Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.
-
Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инэмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
-
Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Инээдтэй. Ямар ч насанд гялалзаж болдог юм.
Эх сурвалж: Л.Баярсайхан эмч
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(182.160.33.32) 2020-04-15 17:19Одоо юмны үнэ бууна биз дээ
Хариулах