Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо

Twitter Print
2021 оны 01-р сар 27-нд 18:08 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. 

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 66 гишүүний 87.9 хувь нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. Тэрээр "Дөрвөн зүйл дээр анхаарч ажиллана гэж төлөвлөж байна. Нэгдүгээрт, цар тахал ба өнөөгийн нөхцөл байдлыг яаж даван туулах вэ гэдэг асуудал. Энэ хүрээнд вакцин оруулж ирэх, төсвийн алдагдлыг бууруулах, экспортоо нэмэгдүүлэх, онцгой байдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлууд багтана.

Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал тулгамдаж байна. Ямар чиглэлүүдийг дэмжиж энэ хүнд нөхцөлөөс гарах вэ, ААН-үүдээ яаж босгож ирэх вэ гэдэгтэй холбоотой томоохон зорилтуудыг дэвшүүлнэ. Гуравдугаарт, иргэдийн амьдралын чанартай холбоотой асуудал бий. Дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог сонгохоос өөр гарцгүй болсон. Орон сууцтай холбоотой томоохон зорилт дэвшүүлнэ гэж бодож байна. Энэ чиглэлээр явуулсан үе үеийн Засгийн газруудын сайн туршлагыг авч ажиллана. Дөрөвдүгээрт, цахим засаглалтыг хэрэгжүүлж ажиллана. Ингэж байж төрийн албаны данхар бүтцийг өөрчилнө. 60-70 хүнтэй яамны 15-20 хүн нь ачаалал ихтэй байдаг гэлээ. 

Л.Оюун-Эрдэнэ нь 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөж, 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал

2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал

2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн тус тус ажиллаж байгаа билээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zo

      (209.151.145.70) 2021-01-22 18:15
      • 0
      • 0

      Ene huuhed sain l ajillaasai haayaa ch butehgui yum ih muruuddug hunndee

      Хариулах